Өнөөдөр “Гамлет” жүжгийг тоглоно
2016-03-25

 

У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд тоглох гэж байна.

 

Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа тавих эл жүжгийн гол дүр болох Гамлетын дүрд СТА С.Болд-Эрдэнэ, Офелияд залуу жүжигчин О.Дөлгөөн тоглох юм. Жүжгийн бусад дүр Данийн ван Клавдийд МУАЖ П.Цэрэндагва, Гертрудад МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн аав Полонийд МУГЖ Б.Жаргалсайхан, ах Лаэртэд СТА Г.Эрдэнэбилэг, Горациод СТА Г.Амгаланбаатар, Марцеллод СТА Д.Баттөмөр нар тоглоно.

 

Дэлхийн суут зохиолч У.Шекспир энэхүү алдарт бүтээлээ 30 настай байхдаа 60 настай хүний оюун ухаанаар бичсэн гэдэг. Эдүгээ “Орших уу, эс орших уу” хэмээх асуулт нь хүн төрөлхтний мөнхийн асуулт хэвээр байсаар байна.

 

“Гамлет” эмнэлэгт жүжгийг энэ сарын 25-ны 15.00 цагт, 26,27-ны 17.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглох юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин