Хоёр гавьяат мөнгө, хүрэл медалийн тавцанд зогслоо
2016-03-26

Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр барилдсан манай тамирчдаас эрэгтэйчүүдийн -60 кг-д хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар хүрэл, Д.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ. 

 

Д.Амартүвшин гавьяат тэмцээний аваргын төлөө Узбекистаны Диёорбек Урозбоевтой алтан медалийн төлөө хүч үзэж, мөнгөн медаль хүртсэн бол дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медалийн төлөө Кыргызстаны нэрийн өмнөөс барилдаж буй Орос бөх Отар Бестаевтай анх удаагаа учраа таарч цэвэр ялснаар медалийн тавцанд зогссон юм.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Содоо:
Олимпын эрх шууд өгөхгүй, эрхийн оноо олгох тэмцээн шүү дээ, өөрөө утгыг нь ойлгож уншаач!!!!
2016-03-28
Зочин:
Мэдээгээ гүйцэд бичиж байгаач.Зөвхөн алт авсан нь олимпийн эрх авах юм уу алм мөнгө нь авах юм уу юу ч ойлгомжгүй
2016-03-28
Содоо:
Олимпын эрх шууд өгөхгүй, эрхийн оноо олгох тэмцээн шүү дээ, өөрөө утгыг нь ойлгож уншаач!!!!
Зочин:
olympid bol ganbat boldbaatar ni deer yum, amartuvshin eroosoo onoo avaxgui, muu yum bn lee dee
2016-03-26