Бразил, Монголын жүдочид халз өрсөлдөнө

Бразилийн Сан Пауло хотноо энэ сарын 27-ны өдөр буюу маргааш Бразил болон Монгол Улсын жүдочдын хооронд нөхөрсөг тэмцээн болно. Уг халз барилдаанд хоёр улсаас тус бүр таван тамирчин оролцоно.
Тухайлбал эмэгтэй 48 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэг олимпийн аварга Бразилийн Сара Менезестэй хүч үзэх бол -70 кг-д Мөнхбатын Даваасүрэн, Америк тивийн алт, мөнгө, хүрэл медальт Мария Портелатай барилдах аж.
Мөн +78 кг-д ОУХМ Эрдэнэбилэгийн Гандиймаа, Рочеле Нунестэй хүч үзэх юм байна.
Харин эрэгтэй 73 кг-ийн жинд ОУХМ Наранхүүгийн Хадбаатар Бразилийн Алекс Помботой, 81 кг-д Э.Мөнхжаргал Виктор Пиналбертай тус тус халз барилдах аж. Тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Гантөмөрийн Дашдаваа удирдаж байгаа юм.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ