АНУ-ын иргэн тагнуул хийжээ
2016-03-27

 

АНУ-ын иргэн Ким Тон Чол гэгч Хойд Солонгос улсад тагнуул хийснээхээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тухай тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ.

 

 Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард тагнуул хийсэн хэмээн буруутгагдаж цагдаагийнханд баригдсан юм.

 

Ким Тон Чол Пхеньяны телевизээр дамжуулан удирдагч Ким Чен Ун болон Хойд Солонгосчуудаас уучлалт гуйжээ. Тэрбээр “Би тагнуул хийсэн. Намайг уучлаарай” гэж хэлсэн байна. Мөн  тэрбээр удирдагч болон цэргийн удирдлагуудын талаар нууц мэдээлэл олж авч, иргэдийн дунд шашны суртал ухуулга явуулснаа хүлээн зөвшөөрчээ.

 

Ким Тон Чол 1999 онд Өмнөд Солонгосын иргэншилээ сольж, АНУ-ын иргэн болсон юм.

 

Хойд Солонгосын Тагнуулын газар “Ким Тон Чолийг тагнуулын байгууллагатай ямар ч холбоогүй. Пхеньян хэлс хэрэг тулгасан” гэж мэдэгджээ.

 

Энэхүү хэргээс өмнө Хойд Солонгосын шүүх Виржиниагийн их сургуулийн оюутныг суртал ухуулгын хуудас хулгайлсан хэргээр буруутгаж, 15 жилийн ялаар шийтгэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zuv zugeer medee baina. yamar negen aldaa gargaj bicheegui baina. setgegdel bichij baigaa ulsuud bitgii yum bolgoniig goochilj bai. oilgomjtoi medee baina.
2016-03-28
ёо ёо:
жоохон ч гэсэн мэдлэгтэй бай л даа
2016-03-28
Зочин:
Юу вэ? хойд юм уу умард нь уу арай арай
2016-03-27
ыөыөыөыө:
энэ мэдээг лав эрүүл хүн бичээгүй ээ хөөрхий
2016-03-27
Зочин:
ИШ ЧААВААС ИЙМ Ч УТГАГҮЙ МЭДЭЭ ТАВИХ ГЭЖ ДЭЭ.
2016-03-27