Пакистанд халдлага гарч, 69 хүн амиа алджээ
2016-03-28

 

Пакистаны Лахор хотноо байрлах паркад дараалласан дэлбэрэлт болсоны улмаас 69 хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Эхний дэлбэрэлт хүүхдийн савлууран тоглоомны зэргэлдээ болсон байна. Дараагийн дэлбэрэлт паркийн зогсоолд болжээ.

 

Хохирогчдын ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхүүд хэмээн цагдаагийн газраас уламжлав. “Уг дэлбэрэлтийг алан хядах талибанчууд үйлдсэн” хэмээн Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.

 

Лохар хотноо болсон халдлагыг “Жамаат-аль”Ахрара” гэх бүлэглэл захиалсан болохоо мэдэгдсэн аж. Энэхүү бүлэглэл 2012 онд "Талибан" бүлэглэлтэй нэгдсэн билээ. 

 

Ерөнхийлөгч Ашраф Гани талибанчуудыг буруутгаж, орон даяар гурван өдрийн гашуудал зарласан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин