Америкийг устгана хэмээн сүрдүүлжээ

Хойд Солонгос өчигдөр 15.00 цагийн орчимд эрдэмтдийнх нь гаргаж авсан устөрөгчийн бөмбөг Америкийг устгах хүчин чадалтай гэдгийг харуулсан сүрдүүлгийн 4.11 минут үргэлжлэх видео бичлэгээ “YouTube” сайтад байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Пхеньяныг дахин сүрдүүлсэн тохиолдолд Америкийг газрын хөрстэй тэгшлэх болно хэмээн уг бичлэгийн төгсгөлд дурьджээ.
Уг шаардлагыг нь биелүүлэхээс татгалзвал эхний ээлжинд Нью Йорк хотноо байрлах Эрх чөлөөний хөшөөг дэлбэлэх гэнэ. “Америкийн бүхий л түүхэн дурсгалт байгууламжуудыг устгах хангалттай зэвсэг байгаа” хэмээн Ким Чен Ун мэдэгдсэн байна.
Удирдагч өнгөрөгч долоо хоногт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордон буюу Хөх ордонг алсын тусгалтай пуужингаар харвах болно хэмээн сүрдүүлсэн юм. Энэхүү сүрдүүлгийн дараа Сөүлийн тэргүүн Пак Ын Хэ хил орчмын хамгаалалтаа нэмэгдүүлэх зарлиг буулгажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ