Бельгид дахин халдлага үйлдэнэ гэв
2016-03-28

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Брюссель хотноо дахин халдлага үйлдэнэ хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” дамжууллаа. Тус бүлэглэл өчигдөр 10 минут үргэлжлэх видео бичлэгээ твиттер хуудастаа байршуулсан байна.

 

Уг бичлэгт нэгэн хэт даврагч “Та бүхэн биднээс ирэх аюул дууссан хэмээн бодож байна уу. Уучлаарай, энэ бол дөнгөж эхлэл. Тун удахгүй Брюссель хотод дахин халдлага үйлдэх болно. Брюссель хотноо халдлага үйлдэх нөхөд дээрээс тушаал хүлээж байна. Тиймээ дахин олон зуун бельгичүү д алдах болно” гэж хэлжээ.

 

Энэхүү бичлэгийг Бельгийн тусгайгийнхан шалгаж буй бөгөөд орон даяар халдагчдыг хайсаар байгаа юм. Бичлэгт бельгичүүдийг заналхийлсэн этгээдийг Абу Ханиефа гэгч болохыг тогтоожээ. Тэрбээр Бельгийн иргэншилтэй бөгөөд 2014 оны эхээр сураггүй алга болжээ.

 

Брюссель хотноо өнгөрөгч долоо хоногт халдлага болж, 34 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархтсан билээ. Халдлагын дараа Бельгийн Засгийн газар АНУ-ын байгуулсан олон улсын цэргийн эвсэлд элсэх, хэт даврагчдад цохилт өгөх асуудлаар хэлэлцэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
энэ гичийгийн гэр бүлийг белгээс хөөгөөд гаргах хэрэгтэй
2016-03-28