Даймонд Ланги: Монгол Улс амгалан, тайван орон юм
2016-03-28

 

Ирэх есдүгээр сард олон улсын миссийн “Face of beauty international” тэмцээн манай улсад зохиогдох юм. Тус тэмцээний талаарх хэвлэлийн хурал болон ирэх сарын 2-нд болох загварын шоунд оролцохоор "Face of beauty international 2015" тэмцээний дэд байрын шагналт Унгарын мисс Далма Карман, тус  тэмцээний 2013 оны тэргүүн байрын эзэн Тонга улсын мисс Даймонд Ланги нар Монголд ирээд байна. Миссүүдтэй цөөн хором ярилцлаа.

 

-Монголд анх удаа ирсэн гэж сонслоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

 

Тонга улсын мисс Даймонд Ланги

 

-Д.К: Би анх удаа Монголд ирлээ. Үнэндээ Москвад олон цаг нислэг хүлээсэн. Хэдийгээр замдаа их ядарсан ч гэлээ сэтгэл өндөр байна. Надад Монгол орон маш сонирхолтой, Унгар улсаас тэс өөр уур амьсгалтай санагдсан.

 

Унгарын мисс Далма Карман

 

-Д.Л: Би өнгөрсөн шөнө онгоцноос буусан. Шөнө буусан болоод ч тэр үү надад Монгол Улс их амар тайван орон шиг санагдсан. Том хотууд шиг хөл хөдөлгөөн ихтэй, хэт даврагч, халдлага үйлдэгч гэдэг ч юм уу галзуу зүйл гэнэт болох болов уу гэсэн айдасгүй амгалан орон шиг харагдаж байна. Биднийг нисэх буудал дээр угтахдаа аягатай сүү, хадагтай угтсан. Үндэсний сайхан заншлаараа биднийг халуун дотно угтаж авсанд баяртай байгаа.

 

-Сүү амсахад ямар санагдав?

 

-Д.Л: Нэг тийм зөөлөн амт мэдрэгдсэн. Сонирхолтой санагдсан шүү.

 

-Д.К: Уламжлал нь их гоё, хүндэтгэлтэй юм билээ.

 

-Ирэхээсээ өмнө Монголын талаар ямар төсөөлөлтэй байв?

 

-Д.К: Эрт дээр үеэс Монгол, Унгар хоёр улс нэг түүхтэй гэж сонсож байсан. Унгар улс Монголоос гаралтай, салан тусгаарласан гэдэг ойлголттой ирсэн шүү. Бага сургуульдаа түүхийн хичээл дээр Монголын тухай сонсож байсан.

 

-Д.Л: Хоёр жилийн өмнө “Face of Beauty international” тэмцээнд оролцож байсан Монгол мисс Баярцэцэг ардын биелэгээ бүжиг бүжиглэж байсныг тод санадаг юм. Тэр бүжиг надад маш их таалагдсан. Учир нь би өөрөө бүжиглэх, дуулах авьяастай. Түүнийгээ хөгжүүлэх гэж хичээж, улс орон бүрийн урлаг, соёлын сонин, содон зүйлсийг ажиглаж явдаг юм. Тэр утгаараа монгол бүжиг болон бүжгийн хувцас нь  маш их таалагдаж байсан. Ямар гоё юм бэ гээд уулга алдаж байсан шүү/инээв.сур/. Тухайн үед Баярцэцэг бид хоёр нэг группт байсан учраас  их сайн найзууд болсон юм. Монголын талаар түүнээс цөөнгүй зүйл сонссон, монгол хэлээр ойр зуурын үг заалгасан боловч мартчихсан/инээв.сур/. Тэр надад хотоос гараад 10 минут явахад  цэлгэр уудам тал хөндийд, үхэр мал бэлчиж байдаг гэж ярьж байсан. Би өөрөө байгальд маш их дуртай учраас надад түүний энэ яриа их таалагдаж, ирэх хүсэл төрүүлж байлаа.

 

-Анх мисс болохоор шийдсэн тухайгаа хуваалцах уу?

 

Д.Л: Миний хувьд санаандгүй явж байгаад мисс болчихсон шүү дээ/инээв.сур/. Би бүжгийн, хөгжмийн чиглэлээр суралцаж байсан. Мөн манай аав амьд хөгжмийн хамтлагтай байсан учраас багаасаа аавынхаа тоглолтод оролцож, тайзан дээр бүжиглэдэг байсан. Тэр үеэс л тайзан дээр гарч, олон хүнээр магтуулж, олон хүнд гайхагдах гоё санагдсан учраас манай улсад зохиогдсон миссийн тэмцээнд өөрийгөө сориод үзсэн. Тэгсэн харин амжилттай оролцож улсынхаа мисс болж байлаа. Тэр тэмцээн надад “чи мисс болж чадна” гэдэг итгэлийг өгсөн гэж хэлж болно. Миссийн ажил их сайхан гэж боддог юм. Олон улс орон руу явж, олон ч хүнтэй танилцаж, газар үзэж өөрийгөө хөгжүүлэх боломжтой.  Залуу хүний хувьд их зүйлийг сурдаг учраас надад таалагддаг юм. Тийм учраас ч сонгосон.

 

-Д.К: Би 16 настай байхдаа Унгарын нэг жижигхэн хотод амьдардаг байсан юм. Тэр үедээ хөлбөмбөг тоглодог байлаа/инээв.сур/. Нэг өдөр бодсон. Эрэгтэй хүүхэд шиг хөлбөмбөг тоглож гүйснээс өөрийгөө өөрчлөх нь зөв гэж шийдээд анх тэмцээнд оролцсон. Бас л улсынхаа миссээр шалгарч байсан адил түүхтэй. Эмэгтэйлэг, гоё сайхан байж болох итгэл өгсөн учраас эргэлт буцалтгүй энэ мэргэжлийг сонгосон гэж хэлж болно.

 

-Тэгвэл анх загварын тайзан дээр алхаж байсан үеэ эргэн дурсвал?

 

-Д.К: Надад маш их өөрчлөлт мэдрэгдсэн. Хувцаслалт, биеэ авч явах байдлаас эхлээд бүхий л зүйл өөрчлөгдөж, цоо шинэ амьдралын хэв маягтай болсон шүү.

 

-Д.Л: Би багаасаа л аавынхаа хамтлагт бүжиглэдэг байсан учраас олны өмнө гараад сурчихсан юм. Тийм учраас олны өмнө үзүүлэлт хийгээд гарах их сонирхолтой байсан. Загварын тайз надад гоё эмэгтэй болж төлөвшихөд чухал ач холбогдол өгсөн.

 

-Даймонд Лангигийн хувьд “Face of beuty international 2013” тэмцээний титмийн эзэн болсон.

 

-Титмийн эзэн болсноо сонсоод их цочирдсон шүү. Олон зүйл бодогдож байсан. Тэр тэмцээнийг аав ээж маань мөнгөгүй учраас ирж үзэж чадаагүй.  Тийм учраас тухайн үед хамгийн түрүүнд аав ээждээ л тэргүүн  мисс болсон тухайгаа дуулгамаар санагдаж байлаа. Аав, ээж минь надаар бахархах хамгийн гоё мэдрэмж.

 

-Ирэх есдүгээр сард Монголд болох тэмцээнд оролцох уу?

 

-Бид хоёулаа оролцох хүсэлтээ өгсөн байгаа. Оролцох үгүйг холбооноос шийддэг учраас тодорхой хариу гараагүй байна. Харин “Face of beauty international 2016" тэмцээнийг Монголд зохион байгуулах хорооноос энэхүү хэвлэлийн хурал, загварын шоунд оролцох урилга аваад их баярласан.

 

-Миссүүд мэдээж гоё, сайхан байх нь чухал. Харин хувь хүний үзэл бодлыг нь сонирхмоор байна.

 

-Д.К: Би шашны коллежид сурдаг. Манай Тонга улсын үндэсний шашин бол Христ. Тиймээс багаасаа Христын шашнаар хүмүүжсэн учраас библь байнга уншиж өссөн. Христын шашиндаа итгэдэг учраас намайг аз жаргалтай, өөртэй итгэлтэй, тайван амгалан, зөв хүн болоход шашин их нөлөөлсөн гэж боддог юм. Хүмүүстэй харьцахдаа эелдэг байхыг сайхан инээмсэглэж харьцахыг хичээдэг. Бас уучламтгай, шүүмжлэгч биш байхыг хүсэж явна.

 

-Д.К: Олон улсын өөр өөр соёлыг сонирхдог. Бүхий л орны соёлоос суралцах юмсан гэж бодож байна. Ялангуяа ирээдүйд эмэгтэй хүмүүст эрч хүч, урам зориг өгдөг ажил зохион байгуулахыг хүсэж байгаа. Би өөрийгөө маш их дайчилдаг. Учир нь эмэгтэйчүүд хүчтэй байвал дэлхий сайхан байх болов уу гэж би хувьдаа боддог юм. Мөн залуу охидуудад үлгэр дууриалал өгөхийг хичээдэг юм.

 

-Ингэхэд та хоёр хэдэн настай вэ? Гэр бүлтэй юу?

 

-Д.К: Би 21 настай. Гэрлээгүй. Найз залуутай. Түүндээ маш их хайртай, гэрлэхийг хүсдэг юм. Гэр бүлтэй, хөөрхөн хүүхэдтэй болвол тэднийгээ гэр бүлийн хайр халамжаар дутаахгүй сайн эзэгтэй болохсон гэж их хүсдэг. Би өөрөө дутах зүйлгүй гэр бүлд өссөн учраас тийм л гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хүсэж байна даа.

 

-Д.Л: Миний хувьд би айлын ганц хүүхэд. 23 настай. Одоохондоо гэр бүлгүй, бас найз залуугүй. Ер нь бол гэрлэвэл өнөр өтгөн гэр бүлтэй болно гэж боддог. Хайраар бялхсан гэр бүлтэй болохыг хүсэж байна.

 

-Ирээдүйн зорилгоо сонирхуулаач?

 

-Д.Л: Миний хувьд хөгжмийн юм уу жүжигчнии карьеараа өсгөх бодол байна. Түүнээс гадна урлагаар дамжуулан өөрийн улс, орондоо сайн үйлсийн ажил хийхсэн гэж боддог. Манай Тонга улс хөгжингүй орон биш учраас ажилгүйдэл маш их. Ажил олж хийхэд хэцүү. Тийм учраас улсаа аялал жуулчлалын орон болгоход өөрийн хувь нэмрээ оруулна.

 

-Д.К: Одоо ажиллаж байгаа миссийн агентлагдаа академи байгуулаад ирээдүйд залуу охидод зориулсан сургалтыг явуулж багш болохыг хүсдэг/инээв.сур/. Би аялах дуртай. Өөр өөр соёлын талаар мэдэх, судлахыг хүсэж байна. Тийм учраас үүгээр ч дагнаж магадгүй юм.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та нар одоо бүдүүлгээ гайхуулах гэсэн юм уу?
2018-12-16
Ий ла ла:
Ий яа яа ямар царай муутай Ямаанууд вэ
2016-03-28
Зочин:
Та нар одоо бүдүүлгээ гайхуулах гэсэн юм уу?
Зочин:
аль буудалд буусан ве ядахдаа негииг нь шаамаар баина
2016-03-28
kkkkkkk:
hamar ni uruulaaa shvrgej bn kk
2016-03-28
Таньд хариулав:
Мэдээж хүн өөрөө ямар нэгэн байдлаар шийдсэн, бодсон, эхлүүлсэн болоод л аль нэг зүйлийг хийдэг, бүтээдэг, зорьдог биздээ. Зүв зүгээр явж байгаад л тэгээд мисс болчих уу? бодох хэрэгтэй.
2016-03-28
setguulchee:
setguulchee miss bolohoor anh hezee shiidsen be gej asuuj, uorruu shiidvel l boloh yumuu? bi shiidvel bas bolj boloh ni ee dee???
2016-03-28
Таньд хариулав:
Мэдээж хүн өөрөө ямар нэгэн байдлаар шийдсэн, бодсон, эхлүүлсэн болоод л аль нэг зүйлийг хийдэг, бүтээдэг, зорьдог биздээ. Зүв зүгээр явж байгаад л тэгээд мисс болчих уу? бодох хэрэгтэй.
Зочин:
saihan busguichuud baina
2016-03-28
Зочин:
uriad baihaar suidtei saihan huuhen bish bna
2016-03-28
Zochin:
Hariutslagagui yumaa Bilguun gd ohin 2013 ond oroltsoj bsn bizde naad bayartsetseg chin naad temtseend chin orj uzeegui
2016-03-28
Зочин:
teneg huuhen be ene miss
2016-03-28