“S4” хамтлаг Хятадад аялан тоглоно
2016-03-28

Поп, акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаатай хамтран БНХАУ-д өнөөдрөөс эхлэн аялан тоглолт хийх гэж байна.


Хамтлагийн аялан тоглолт Шанхай хотоос эхлэх аж. Шанхайн тоглолтын дараа Хонгконг улсыг зорих нь ээ. Арав хоногийн турш үргэлжлэх тоглолтод нь Beat box Баачка, ӨМӨЗО-ны поп, рок “Цагаан шонхор” хамтлаг, СТА дуучин С.Сэрчмаа оролцох  юм байна.


Тус хамтлаг өнгөрсөн жил БНХАУ-ын “ВТV” телевизээс зохион байгуулсан “You can” олон улсын дуучдын тэмцээнд оролцсон. Улмаар 8 мянга гаруй уран бүтээлчээс шилдэг 14-т үлдэж, шилдэг хамтлагаар тодорсон юм. Тэд одоогоор Бээжин, Шанхайн урлагийн менежментийн компанитай хамтран ажиллаж байгаа аж. Тус хамтлагийн Хятад дахь тоглолт, уран бүтээлийг нь “GMP” дуу, бичлэгийн компани  хариуцан ажилладаг байна.


Г.Тэгшсүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Amjilt hvsie s4
2016-04-01
Дөөк:
Монголд бас ийм хамтлаг байдаг байсан юм байхдаа ??? хаха
2016-03-28