Хэт даврагчдийн толгойлогчийг устгажээ
2016-03-28

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн байлдааны ажиллагаа хариуцсан толгойлогч Абдул Рахман Мустафа аль Кадулиг устгасан хэмээн Пентагоны тэргүүн Эштон Картер мэдэгдсэн талаар “www.golos-ameriki.ru” дамжууллаа. Картер “Бид энэхүү алан хядах бүлэглэлийн удирдагчдыг ангуучлах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно” гэж мэдэгдсэн байна.

 

Олон улсын цэргийн эвсэл энэ сарын 26-нд Сирид явуулсан цэргийн ажиллагааны үеэр Кадулиг гэгчийн нуугдаж буй газрыг бөмбөгджээ. Кадули нь олон улсад Хаж Имам гэх нууц нэрээрээ алдартай юм. 2010 оноос Америкийн тагнуулын байгууллага түүнийг эрэн сурвалжилж байсан гэнэ.

 

Кадулиг тус бүлэглэлийн гол удирдагч Бакар аль Багдадигийн орлогч хэмээн Сирийн тагнуулын байгууллагаас мэдээлжээ. Багдадигийн нуугдаж буй газар одоогоор тодорхойгүй байгаа аж.

 

Энэ сарын 3-нд “Омар Чечень” гэх бүлэглэлийн толгойлогчийг устгасан билээ. Түүний жинхэнэ нэрийг Абу Омар аль Шишаниг гэдэг бөгөөд өмнө нь Гүржийн армид алба хааж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАНАЙД Ч БАС ИЙМЭРХҮҮ ЦАРАЙТАЙ ХЭТ ДАВРАГЧ 2 ИЙН ЗЭРЭГ БАЙГАА ГЭЖ НЭГ НАМХАН ХҮН ХЭЛСИЙ ШД.
2016-03-28
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-03-28