Ээлжит бус чуулган нээлтээ хийгээгүй байна
2016-03-29

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 09.00 цагт нээлтээ хийхээр товлосон. Товлосон хугацаанаас нэг цаг өнгөрсөн хэдий ч ээлжит бус чуулган нээгдээгүй байна. Нээлтийн дараагаар байнгын хороод хуралдах хуваарьтай.

Ээлжит бус чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай,Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх юм. Мөн Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамжилжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-29
88671597:

иргэн:
Энэ ээлжит бус чуулганаар Бэлтрэг Монголоос олборлосон ураны цөмйин хаягдлыг Монголд булдаг хууль батлахаар санаархаж байна.
2016-03-29