Хойд руу ухуулга хуудас илгээжээ
2016-03-29

 

Өмнөд Солонгосын иргэд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун болон цөмийн хор хөнөөлийн талаарх ухуулга хуудсыг өнөөдөр 10.00 цагт тус улс руу илгээсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

1000 гаруй ширхэг ухуулгыг хуудсыг агаарын бөмбөлөгт хийж, хил давуулсан байна. Хойдын цэргүүд уг ухуулга хуудсыг хураан авч, шатааж эхэлсэн байна. Мөн чанга яригчаар уг ухуулга хуудсыг уншсан иргэнийг улсаасаа урвасан хэмээн үзэхээ мэдэгджээ.

 

Хойд Солонгос өнгөрөгч амралтын өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордон буюу Хөх Ордон руу харвах болно хэмээн сүрдүүлэ, алсын тусгалтай пуужин чиглүүлсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин