Хүн аалз ял авчээ

Нью Йорк хотноо иргэд рүү халдаж, гэмтээсэн хүн аалзын өмсгөл өмссөн залууг цагдаагийнхан баривчилжээ.
"Хотыг хамгаалагч хүн аалз" хэмээн өөрийгөө нэрлэсэн 37 настай Абделамине аль Хеззани 2014 оноос эхлэн хүн аалз киноны өмсгөлийг өмсөх болжээ. Тэрбээр энэ хугацаанд жуулчдыг өшиглөөд зугтаах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэл амаар доромжилдог байсан гэнэ.
Хотын эрх баригчид хүн аалзыг барихыг цагдаагийнханд даалгасан байна. Хүн аалзын шүүх хурал өчигдөр болсон бөгөөд шүүхээс түүнийг "Хотын тайван байдлыг алдагдуулсан хэмээн буруутгаж, 240 цаг олон нийтийн ажил шийтгэл ноогдуулсан байна. Мөн дахин хүн аалзын өмсгөл өмсөхийг хатуу хориглосон байна.
Хүн аалз "Би бол баатар. Би ажлаа хийсэн. Би иргэдийг хамгаалсан. Харин иргэдийг доромжлоогүй" гэж яьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ