Цөмийн хаягдлыг булшлахгүй байхаар хуульчилна
2016-03-29

Гэрэл зургийг MPA.MN

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийсэн юм.  УИХ-ын ээлжит бус чуулган цөмийн салбартай холбоотой олон улсын конвенцид нэгдэн орох төслийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад асуудалд байр сууриа нэгтгэжээ. Бүлгийн хуралдаанаар Засгийн газарт нэмж хуулийн төсөл мэдүүлэх чиглэл өгсөн байна.  Энэ нь Монгол Улсад цөмийн хог хаягдал болон түлшийг импортоор оруулж ирж булшлахгүй байхыг хуульчих аж.

 

Засгийн газар уг хуулийн төслийг  өнөөдөрт  УИХ-д өргөн барих юм.  Үүний дараагаар ээлжит бус чуулганыг нээж, хуулиудыг хэлэлцэх юм байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
dotood ginjin urvaliig neesen ch gesen ats tatgalzaz bn
2016-03-30
Зочин:
Huuli bus hurlaar huuli bus um l hiine
2016-03-29