Өнөөдөр болох үйл явдлын тойм
2016-03-30

08.30 цагт: "Татварын боловсрол иргэний нийгмийн төлөвшилд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС хичээлийн Нэгдүгээр байрны Дугуй зааланд болно. Уг хуралд Австрали улсын Гриффит их сургуулийн профессор Taпaн Секер, Гаааль, Татварын ерөнхий газрын Жайкагийн төслөөс илтгэл тавьж оролцоно.



09:00 цагт: Монголын эдийн засгийн чуулганы нээлт Төрийн ордны Их танхимд болно. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэлнэ.


09.30 цагт: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар 2016 оныг "Олон улсын буурцагтны жил" болгон зарласантай холбогдуулан ХХААЯ, Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах"Олон улсын буурцагтны жил"-ийн нээлт Чингис зочид буудлын хурлын танхимд болно. Утас 99072224, 95950015



09.30 цагт: Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн асуудал” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод зохион байгуулна. Утас: 98066116


11.00 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-ийн дэргэдэх Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбооноос нэг өдрийн зээл буюу мөнгө хүүлэгчдийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд ноцтой баримт дэлгэнэ.



11.00 цагт: Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг Ил тод уул уурхай хэвлэлийн хурал тус яамны байранд болно. Тус хуралд Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайжав оролцоно. Мөн Сентерра гоулдтай Хөрөнгө оруулалтын болон Орд ашиглах гэрээ байгуулахаар хэлэлцээрийн талаар мэдээлэл өгөх болно.

11.00 цагт: Австрали Улсын Элчин Сайд ноён Жон Лангтри Австрали, Монгол Улс нь урт хугацааны турш хөгжлийн салбар, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж, хоёр орны иргэд хоорондын харилцаа холбоо болон бусад асуудлаар сонин, сэтгүүлийн сурвалжлагчдад мэдээлэл хийнэ. Арга хэмжээ "Шангри Ла" зочид буудалд болно. Утас: 94029002

11.00 цагт: Зудад нэрвэгдсэн малчдад ямар тусламж узуулсэн талаар болон цаашид олон улсын байгууллага дахин ямар тусламж узуулэх, Монголын ямар байгууллагууд тусламж узуулсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэлхйихээр МУЗН-ээс "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 99022376

11.15 цагт: Японы ЗГ-ын буцалтгүй тусламжаар баригдах АШУҮИС-ийн Cургалтын эмнэлгийн шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Т.Шимизү оролцоно. Арга хэмжээ Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд болно.

11.30 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар “Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баярын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Нийслэлийн Ардчилсан намын байранд болно. Утас: 88265581

11.30 цагт: Монголоо аврах иргэний эвсэл ТББ-аас нийгэмд тулгамдаж буй асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “Дугуй заал” клубээс цаг үеийн асуудлаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.



12.00 цагт: Ардчилсан хувьсгалын анхдагчийн зөвлөлөөс Ардчиллын өнөөгийн нөхцөл байдлын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.



14.00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИНЕГ-т ажиллаж, агаарын ажиглалтын систем шинэ шатанд гарсны нээлтэд оролцоно. Утас: 91912343



15.00 цагт: Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг танилцуулах уулзалт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2 давхарт болно. Утас 99256225, 99124735


16.00 цагт: Монголын харшил судлалын нийгэмлэг, "Олайнфарм" компанийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хамтран зхоион байгуулах "Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицол ба ургамлын тоосны харшил" сэдэвт Олон Улсын хурал "Corporate and Convention Center, Event Hall"-д болно.


18.30 цагт: Төслийн Удирдлагын менежерүүдийн сар бүрийн уулзалт "Blue Sky Tower"-ын "Топаз" танхимд болно.

Shuud.mn
Сонин хачин