Онгоц барьцаалагчтай селфи хийжээ
2016-03-30

Египетийн агаарын тээврийн “Egypt Air” компанийн “А320” онгоцыг өчигдөр Сэйд ад Дин гэгч барьцаалсан билээ. Онгоц Александра хотоос нийслэл Каирт очих байсан юм. Барьцаалагчаас болж онгоц Кипр улсын Ларнака хотноо газардсан билээ.Барьцаалагч эр салсан эхнэртэйгээ уулзаж, эргэн нийлэхийн тулд онгоц барьцаалсан болохоо ярьжээ. Тэрбээр онгоц барьцаалах үедээ тэсрэх бөмбөгтэй бүс зүүсэн байсан бөгөөд шалгалтаар уг бүс хуурамч болохыг тогтоосон байна.

 

Тэгвэл барьцааны иргэдийн нэг Британийн иргэн Брит Бен гэгч барьцаалагчтай селфи хийснээс гадна “Онгоц барьцаалагдлаа. Гэмт этгээдийн царай энэ. Хурдан цагдаа дээр оч” гэх мессежийг найз руу илгээж амжжээ. Залуу онгоцноос буусныхаа дараа инстаграмдаа “Эрх чөлөө” хэмээн зорчигчдын өмнө авахуулсан селфи зургаа байршуулсан байна.

 

Сэйд ад Дин АНУ-ын Атланта хотын их сургуулийн профессор гэнэ. Цагдаагийнхан эрэгтэйг “Алан хядагч биш зүгээр л солиотой нэгэн” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Medeegee nyagtlaachee yun ANU n professor ve? Kairin ih surguuliin tuuhiin professor gej bna shu dee
2016-03-30