Тайваньд аймшигт хэрэг гарчээ

Тайванийн нийслэл Тайпей хотноо өчигдөр хүн амины ноцтой хэрэг гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нэгэн залуу метроны буудлын дэргэд ээжийнхээ хамтаар дугуй унаж байсан дөрвөн настай охиныг хутгалж дараа нь толгойг нь тасалсан байна.
Цагдаагийн газрын дарга Хуан Цен Жун “Энэ хэрэг тайваньчуудыг айлгахаас гадна Тайванийн аялал жуучлалын салбарт сөргөөр нөлөөлж эхэллээ. Жуулчид манай улсаас зайгаа барих боллоо. Мөн нийгэм даяараа цочироонд ороод байна. Тайван амгалан манай улсад ийм жигшүүрт аллага гарсанд харамсч байна” гэж хэлжээ.
Гэмт хэрэгтэнг баривчилсан бөгөөд тэрбээр тодорхой эрхэлсэн ажилгүй, өмнө нь хэд хэдэн удаа цагдаад баригдаж байсан гэнэ. Залуугийн нэр болон гадаад төрхийг нууцалж байгаа аж. Түүнийг 40 настай хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ. Хэргийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Охины амиа алдсан газар тайваньчууд цэцэг өргөж, гэмт хэрэгтэнг цаазлахыг эрх баригчдаасаа шаардаж эхэлжээ. Тайвань цаазын ялгүй хэдий ч эрх баригчид нь залууг цаазаар авахыг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ