1.4 сая тонн нүүрс экспортолжээ
2016-03-31

Энэ оны хоёрдугаар сард 3.6 сая тонн нүүрс, 1.1 тн алт,  199.2 мянган тонн газрын тосыг олборложээ. Харин хайлуур жоншны баяжмал 22.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 246.8 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 72.4 мянган тонн, цайрын баяжмал 12.3 мянган тонныг үйлдвэрлэсэн байна.

 

Энэ хугацаанд 273.8 мянган тонн зэсийн баяжмал, 575.3 мянган тонн төмрийн хүдрийн , 1.7 тонн алт, 1.4 сая тонн нүүрс, 194.9 мянган тонн газрын тос экспортолжээ. 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оросоор дамжиж нүүрс 3 дахь зах зээлд гаргана гээд хажуудаа байгаад өгч чадахгүй байж харагдах бараагүй улсад хүргэнэ гэж хуурчээ. Өвөлийн цагт нүүрс ачихад хөлдөөд буух нь битгий асуудал дэгдэж станцууд вагон гэсгээх байранд оруулж байж нэг юм буулгадаг. Ямар ч амьдрал мэдэхгүй шуналтангуудад , архичид Монгол орны хөгжилийн 20жилийг шороотой хутгав
2016-03-31
зочин:
Уул эх орондоо хайртай хүн бол тэр их нүүрсийг машинд ачаад тоос босгоод давиад байгааг харвал ч хэцүү дүр төрх байсан. Одоо яахав төмөр замаар танк ачаад ороод ирнэ гээд тэнэг толгойт ярихад үнэмшдэг улс тоос босгоод давхиад байх нь. Хэний ч нүүрс байсан мөнгөө төлөөд төмөр замаар тээвэрлэсэн бол...Дэлхийд ер нь машинаар нүүрс тээвэрлэж зардаг газар манайхаас өөр байдаг болов уу. Эртнээс Монголчууд тэнэг байсан юм Эдүүгээ бүүр мунхарч гүйцэж гэж Чойном ын мөр толгойноос салахгүй юм
2016-03-31