Зургаан цэрэг амиа алджээ
2016-03-31

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өчигдөр 22.00 цагийн орчимд Диффа хотноо халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын улмаас Нигерийн армийн зургаан цэрэг амиа алджээ. 20 орчим насны эмэгтэй шалгалтын хэсэг дээр өөрийгөө егүүтгэсэн байна.

 

Халдлагын хариуцлагыг “Боко Харам” бүлэглэл хүлээсэн бөгөөд твиттер хуудастаа “Армийнхан бол бидний дайснууд. Дайснуудаа ангуучлах цаг ирлээ” гэж жиргэжээ.

 

Ерөнхийлөгч Мухаммед Бухари “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Цэргийн албан хаагчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин