Москвад хэт даврагчдыг баривчилжээ
2016-03-31

Москва хотын цагдаагийнхан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой 18 этгээдийг баривчилсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Баригдсан этгээдүүд тус бүлэглэлд иргэдийг элсүүлэхээр ажиллаж, олон хүнтэй интернэтээр холбогдсон болохыг шалтгалтын явцад тогтоосон гэжээ. 

 

Баривчлагдсан хүмүүсийн гадаад паспорт, жолооны үнэмлэх зэрэг нь хуурамч байсан гэнэ. “Тэдний нуугдаж байсан нийтийн байрыг цагдаагийхан хамгаалалтадаа авсан” хэмээн албаны хүн мэдэгджээ.

 

Сэжигтнүүд Москвад хэзээ ирсэн, нууцаар ямар үйл ажиллагаа явуулсан зэргийг мөрдөж байгаа аж. Баривчлагдсан этгээдүүдийг байцааж байгаа талаар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын агентлаг мэдээлжээ.

 

Тусгайгийн ажилтнууд өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд Москва, Петербург хотноо халдлага үйлдэхээр төлөвлөж байсан тус бүлэглэлийг дөрвөн гишүүнийг баривчилсан юм. Сирид цохилт өгч эхэлсний дараа “Халифын вант улс” бүлэглэл олон нийтийн сүлжээний тусламжтай ОХУ-ыг хэд хэдэн удаа заналхийлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ХАХА:
АХ НАР АРГАГҮЙ МУНДАГ БАЙНА. ОЛОН ХҮНИЙГ АВАРЧДЭЭ. ЛАЛУУД ШАНГАА ХҮРТ
2016-03-31
ХЭХЭ:
ОРОСУУД ШАНГАА ХҮРТ
2016-03-31