Цэргийн эмнэлгийн удирдлагуудад үүрэг өглөө
2016-03-31

 

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг өнөөдөр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан хүлээн авч уулзаж, тодорхой чиглэлээр үүрэг өглөө. Эмнэлгийн хамрах цар хүрээг нэмэгдүүлж улсын клиник тал руу нь хөгжүүлэх талаас нь салбарын удирдлагын зүгээс ажиллаж байгааг энэ үеэр онцлоод эмнэлгийн удирдлагуудыг эмчилгээндээ анхаарал хандуулахыг сануулсан юм. Ялангуяа, батлан хамгаалах салбарын иргэн-цэргийн харилцааны нэг төрөл бол цэргийн эмнэлэг, түүгээр үйлчлүүлж байгаа иргэд юм. Хэдийгээр цэргийн эмнэлэг маш их ачаалалтай ажилладаг ч гэлээ эмч, сувилагч, асрагч нар харилцаандаа анхаарч ёс зүйтэй, хүнлэг ёсоор өвчтөнд хандаж, өвчнийг нь илааршуулахын төлөө хичээн ажиллахыг анхааруулж байв. Мөн үеэр ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Р.Сүхбат зарим асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг БХХСАНЭ-ийн дарга, хурандаа Б.Элбэгжаргалд үүрэг өгсөн юм. 

Shuud.mn
Сонин хачин