Зочлох үйлчилгээний шилдгүүд өрсөлдөнө
2016-03-31

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар-2016” oлон улсын тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас арав  дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээний хамтран зохион байгуулагчаар Монголын зочид буудлын холбоо, Монголын ресторан зоогийн газрын холбоо, Монголын тогооч нарын холбоо ажиллаж байна. Хоёр үе шаттай зохион байгуулагдах “Найрсаг Улаанбаатар-2016” тэмцээний төгсгөлийн шат 04-р сарын 1-3-ны өдөр “Мишээл” экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд зочлох үйлчилгээний салбарын шилдгүүд энэ үеэр шалгарах юм. Шилдгүүдэд нэгдүгээр шатнаас шалгарсан менежер 3, тогооч 4,  зочин угтагч 7, өрөөний үйлчлэгч 8, угаалагийн ажилтан 4, зөөгч 4 өрсөлдөх бөгөөд шилдэг оролцогчдын дунд ОХУ, БНХАУ-ын оролцогчид өрсөлдөнө.  Тэмцээний үеэр “HOREKA-2016” сэдэвт  зочид буудал, зоогийн газрын үзэсгэлэн дэлгэгдэж, аж ахуйн нэгжүүд бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн тавина гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин