Сонгуулийн ажилтнуудын сургалт үргэлжилж байна
2016-04-01

Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт, сонгуулийн ажилтны мэдээллийн санд орсон ажилтан, албан тушаалтанд сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгоно гэж заасан байгаа билээ

 

Хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо сургалтыг 21 аймаг, нийслэл түүний 9 дүүрэгт зохион байгуулж байна.

 

Орон даяар явагдах энэхүү сургалт Төв аймгаас эхэлсэн бөгөөд өнөөдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн оролцов.

 

Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 27000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин