Л.Наранбаатар: Оймсны хэргээр байцаалт өгнө

Дарханы АН-ын даргаар ажиллаж байсан, эдийн засагч Л.Наранбаатар дуулианы эзэн болов. Тэрбээр Эдийн засгийн форумын хаалтын үгийг хэлж байсан УИХ-ын дарга З.Энхболд руу оймсоо шидэж, “Эдийн засгийн алуурчин огцор. Чи эдийн засгийг алсныхаа төлөө огцор. Ойлгож байна уу. Улс орныг ядууруулж, өрөнд оруулсан биз дээ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.
Энэ үйлдлийнхээ төлөө тэрбээр байцаалт өгч эхэлжээ. Энэ талаар өөрийн твиттер хуудаснаа “Ардчилсан Монгол Улсын иргэн би төрийн хуулиа дээдэлнэ. Оймсны хэргээр өнөөдөр үргэлжлүүлэн байцаалт өгнө. Санаа тавьсан та бүхэндээ баярлалаа” хэмээн бичжээ.
Харьяаллын дагуу түүний асуудлыг тагнуулын байгууллага шалгаж буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ