Дэлбэрэлтээр долоон цагдаа амиа алджээ
2016-04-01

Туркийн Дияарбакир хотноо өчигдөр дэлбэрэлт болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. “Дэлбэрэлтийн улмаас долоон хүн амиа алдаж, 27 хүн гэмтсэн” хэмээн улсын Эрүүл мэндийн яамны сайд Мехмет Муззиноглу мэдэгдэв.

 

Амиа алдагсад бүгд цагдаагийн албан хаагч гэнэ. Гэмт этгээдүүд автобусанд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна.

 

Цагдаагийнхан уг халдлагын цаана Курдын ажилчны намын дэмжигчид байсан хэмээн таамаглаж буйгаа сэтгүүлчдэд мэдэгджээ. Одоогоор халдлагын сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байна. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Дияарбакир хотноо болсон дэлбэрэлтийг “Террорист үйл ажиллагаа” гэж мэдэгдсэн байна.

 

Энэ он гараад Туркийн хэд хэдэн хотноо дараалласан халдлага гарч, 100 гаруй хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баяраа өөрөө л унасан.
2016-04-02