Энэтхэгт барилга нурж, 21 хүн амиа алдав

img

Энэтхэгийн Калкутта хотноо баригдаж байсан орон сууцны барилга өчигдөр 20.00 цагийн орчимд гэнэт нурсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Аврах албанаас “Гэнэтийн ослоор 21 хүн амиа алдсан. Одоогоор байшингийн нуранги дор хэдэн хүн байгааг мэдэхгүй байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй. Нуралтаас болж хот даяар цахилгаан тасарсан” гэж мэдэгджээ.

 

Уг барилгыг 2009 оноос барьж эхэлсэн бөгөөд ирэх долоодугаар сард ашиглалтад орох байсан юм. Барилга нурсан шалтгааныг даац хэтрүүлсэн хэмээн таамаглаж байна.

 

Аврагчид болон иргэд барилгын нурангийг цэвэрлэж, иргэдийг хайж байгаа гэнэ. Осол болох үед барилга дотор 100 гаруй засварын ажилчин байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
MEdeeleleee shalgana uuu? minii sonsonoor bol ter ni barigdaj baisan guuren baiguulamj gej oilgoson getel tanaih ..........
2016-04-01
Зочин:
barilga bish ee, guuren zam nursan
2016-04-01