Украинд 335 саяын тусламж үзүүллээ
2016-04-01

 

АНУ-ын Засгийн газар Украин улсад 335 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

Уг тусламжаар Киев Батлан хамгаалах салбарт төсөвлөхөөр болжээ.

 

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байден, Украины Ерөнхийлөгч Петр Порошенкод Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний  уулзалтын үеэр эрхийн бичгийн гардуулан өгчээ. 

 

Порошенко уулзалтад оролцохоос гадна Вашингтон төрийн айлчлал хийж  байгаа юм. Тэрбээр маргааш Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар болжээ. 

 

Уг уулзалтын үеэр Порошенко зүүн хязгаарын асуудлаар Конгресст илтгэл тавих гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин