Амиа алдагсдын тоо нэмэгджээ
2016-04-01

Энэтхэгийн Калкутта хотноо баригдаж байсан орон сууцны барилга өчигдөр 20.00 цагийн орчимд гэнэт нурсан.

 

Ослоор 21 хүн амиа алдсан бол амиа алдагсдын тоо 23-д хүрсэн талаар тус хотын аврах албанаас мэдээллээ.

 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди твиттертээ амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр мөн барилгын ажил хариуцаж байсан барилгын компанийн удирдлагуудыг барихыг шаарджээ. 

 

Уг барилгыг 2009 оноос барьж эхэлсэн бөгөөд ирэх долоодугаар сард ашиглалтад орох байсан юм. Барилга нурсан шалтгааныг даац хэтрүүлсэн хэмээн таамаглаж байна. Аврагчид болон иргэд барилгын нурангийг цэвэрлэж, иргэдийг хайж байгаа гэнэ. Осол болох үед барилга дотор 100 гаруй засварын ажилчин байжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин