Л.Наранбаатарыг торгоно
2016-04-01

Эдийн засгийн форумын хаалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидсэн Л.Наранбаатарыг Тагнуулыг ерөнхий газарт шалгаж байгаа. Тэрбээр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн гэсэн тайлбарыг хуулийн байгууллагад өгөөд буй аж.

 

Төрийн ордны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар түүнээс тайлбар авч буй аж. Хуулийн 11.1.4-д Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийхийг хориглоно хэмээн заажээ. Харин энэ заалтыг зөрчсөн иргэнийг 20000-50000 төгрөг, албан тушаалтныг 20000-60000 төгрөг, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгодог юм байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хэн нэгний зоригжуулсан, хатгаасаар хийсэн ажил байх.
2016-04-03