Бейонси хүүтэй болохыг хүсдэг
2016-04-01

 

Дуучин Бейонси өнөөдөр худалдаанд гарсан “ELLE” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд хүүтэй болохыг хүсч буйгаа ярьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр таван настай Блю Айви гэх охинтой юм.

 

Бейонси “Би одоо 34 настай. Хүүтэй болохыг хүсэх юм. Нөхөр минь хүртэл хүүтэй болохыг хүсдэг. Гэр  бүлд шинэ ирнэ гэдэг гайхалтай хэрэг” гэсэн байна.

 

Сэтгүүлч дуучнаас Таныг нөхрөөсөө сална гэх юм. Энэ үнэн үү?” гэж асуухад “Үгүй ээ. Би хэзээ ч нөхрөөсөө салахгүй. Атаархагчид гэр бүлийг минь бусниулахыг хүсч байна” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zocin:
tuslaxad belen l bn sd
2016-04-01