”Аль Кайда”-ийн тэргүүнийг баривчилжээ
2016-04-04

“Аль Кайда” бүлэглэлийн тэргүүнийг Нигерээс баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Нигерийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Халид аль Барни “Ансару гэгчийг Локожа хотоос баривчилсан” гэж хэлсэн байна.

 

Ансаруг баривчлах ажиллагааг ахалсан, баригдын генерал Рабе Абубакар “Өнгөрсөн баасан гаригт Ансаруг баривчилсан. Энэ этгээд террорист бүлэглэлийг удирдаж, гэмгүй иргэдийг олноор нь хохироосон. Ансару хуулийн дагуу хариуцлага хүлээх болно” гэж мэдэгджээ.

 

АНУ болон Нигерийн Засгийн газар 2012 онд түүний толгойг таван сая ам.доллароор үнэлж, “Дэлхийн хамгийн аюултай террорист” хэмээн өргөмжилсөн билээ. Пентагоны хэвлэлийн албанаас “Заавал барих ёстой террористуудын дунд Ансаругийн нэр бий” гэж мэдэгдсэн байна.

 

Ансару нь Нигерийн “Боко Харам” бүлэглэлтэй шууд холбоотой бөгөөд түүний тушаалаар тус бүлэглэлийнхэн хүн хулгайлах гэмт хэрэг үйлддэг гэнэ. Түүний тушаалаар 2012 оны долоодугаар сард Абижа хотноо байрлах шорон руу хэт даврагчид дайралт хийж, 1000 гаруй хоригдлыг чөлөөлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
teroristuudiin zevsgiig avaad hayval gudamjnii deeremchid
2016-04-04