Хятад улс гурав хоног хилээ хаалаа
2016-04-04

БНХАУ жил бүрийн хаврын дунд сард ургацын баяраа тэмдэглэж хэвшсэн урд хөршийн маань баярын өдөр энэ өдрүүдэд тохиож байна. Тодруулбал, Хятадын ард түмний уламжлалт баяр болох Ургацын баяр өнөөдөр тохиож байгаа аж.

Тиймээс өмнөд хөрш маань өнөөдрөөс эхлэн бүх хилээ хааж ажилчдаа амрааж, орж гарах урсгалаа хаахаар болжээ. Тиймээс өмнөд хөршийг зорих иргэд гурав хоног хүлээх шаардлагатай гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс санууллаа. Мөн маргааш буюу энэ сарын 5-нд “Ханш нээх өдөр” болно.

Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь аж. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог.

Энэ өдөр цаг агаарын байдлыг шинжиж зун намрын өнгийг тодорхойлдог уламжлалтай. Харин БНХАУ-ын иргэд энэ өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлэгшээж нас барсан эцэг эхийнхээ шарилыг эргэж, идээ будаа өргөдөг.

Харин монголчуудын хувьд энэ өдрөөр морь сувай гүүнийхээ дэлийг засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Мөн улирлаа шинждэг уламжлалтай болохоос нас барсан хүмүүсийнхээ газар эргэж очих зэрэг үйлийг цээрлэдэг уламжлалтай. Гэвч өмнөд хөршийн уламжлал ёсыг монголчууд сүүлийн үед даган дуурайх нь ихэсч нас барсан ээж, аавынхаа шарилыг эргэдэг өдөр болгожээ.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

 

Б.Эрхэс
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
shar zurhaig saindaa
2016-04-04