Эдийн засагт “тээглэсэн” популизм
2016-04-04

Гэрэл зургийг MPA.MN

 

Гадаадын хөрөнгө оруулагчид татарсан, Монголын бизнесмэнүүд тун бухимдалтай Төрийн ордны их танхим ч дундуур дүүрэн биш төлөөлөлтэй хоёр өдөр зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн ээлжит чуулганаас шийдэл, гарц хайхад тун бэрх байлаа.  Хэрвээ том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулаад явсан бол өнөөдөр нийгмийн амьдрал дордохгүй байх байсныг форумд үг хэлсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд санал  нэгтэй дурдаж байна лээ.

 

Сорил, сургамж, шийдэл уриан дор явагдсан Эдийн засгийн форумыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлонг тойрох л байсан. Ядаж л Оюутолгойн 2 дахь шатыг явуулж байсан бол одоогийнхоосоо хоёр дахин дээр суух байлаа” гэдгийг онцолсон. Олсноо хураасан бол, тараахын оронд хадгалсан бол гэхээ больё. Нүүрсний үнэ хаданд гарч байсан 2011 онд Тавантолгойгоо хөдөлгөсөн бол тэр үед Төмөр замаа  бариад эхэлчихсэн бол 2013 онд түүнийг төр булааж авалгүй хувийн хэвшлээр нь үргэлжлүүлээд бариулчихсан бол өнөөдөр нүүрсний экспорт өөр өнгө төрхтэй байх байлаа” хэмээн өнгөрсөн цаг хугацааг сөхөн ямар сургамж үлдсэнийг Засгийн газрын тэргүүн дурдахаа мартсангүй. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хэрэв бид том төслүүдээ цаг хугацаанд нь хөдөлгөөд, эргэлтэд оруулж чадсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан. Би энэ тухай 4-5 жилийн өмнө хэлж л байсан. Бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ төслүүдээ хурдан эргэлтэд оруулах хэрэгтэй”-г чухалчлав. Ер нь Монголын эдийн засгийн хямрал эдийн засгаасаа болоогүй, улс төрөөс болсон гэдгийг ч Төрийн тэргүүн хатуухан хэлнэ лээ.

 

Харин УИХ-ын дарга  З.Энхболд эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төслүүд яагаад гацаад байгаа талаар форумыг хааж хэлсэн үгэндээ онцоллоо. Тэрбээр “Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа Тавантолгойн төслийг УИХ зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна. Дэлхийн эдийн засаг удааширч байгаа цаг үед энэ төслийг, нэр бүхий компаниудад өгөх нь Монголд ашиггүй гэсэн дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэг гаргасан. Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын эзэд болох 2 сая хувьцаа эзэмшигчдээс нь асуулгүйгээр уг ордыг гуравдагч этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй. Зүйрлэн хэлэх юм бол “Рио Тинто”-гоос асуулгүйгээр “Оюутолгой”-н ашиглалтын лицензийг Шенхуа компанид 60 жилийн хугацаагаар 2-хон хувийн роялтитайгаар өгөх шийдвэрийг УИХ гаргах гэсэнтэй агаар нэг, хууль бус үйлдэл юм.

 

Авахыг оролдож байсан хоёр компанийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Тухайлбал, Шенхуа компанийн удирдлагууд авилгын хэргээр шоронд орсон бол ММС компани нь дэфолтоо зарлаад удаагүй байна. Ийм компаниудад Тавантолгойн лицензийг 60 жилийн хугацаатайгаар, 2-хон хувийн роялтитайгаар зүгээр шахуу өгөх гэсэн Засгийн газрын үйлдлийг хууль бус гэж үзэн УИХ  зогсоосон нь хуулиа дээдэлсэн хэрэг мөн. Энэ бол хуулийн засаглал. Энэ бол ардчилал юм” хэмээн парламентаа хамгаалав.

 

Монгол Улс 21 тэрбум долларын, хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэх яриа газар авсан. Харин эдийн засгийн форумын үеэр Ерөнхий сайд “Өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4.9 тэрбум долларын зээл байна. Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2.3 тэрбум орчим долларыг нь улс төрийн зорилготой халамжид бэлнээр тараажээ” гэсэн хариу тайлбар хийсэн юм.

 

Зарим эдийн засагчид, улстөрчид ч ялгаагүй зээл бол өр биш гэж тайлбарладаг. Харин улсын өр нэмэгдүүлсэн болсон тооны үлэмж хэсэг нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн “Эм Си Эс” компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын “Мак” компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн “НИК”, “Петровис” компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл цохиж яваа юм билээ шүү.  Зээлээ битгий өр болгоорой улстөрчид өө.

 

Сонгуулийн циклийн жил  таарсан энэ удаагийн эдийн засгийн форумоор хямралаас хайх гарц, шийдэл хайхаас улстөржилт явагдсаныг УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидсэнээр бататгаж болно.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Дампуу засагтай авилгалд автсан ялзарсан улсад хэн ч хөрөнгөө оруулж шатахыг хүсэхгүй
2022-03-16
Зочин:
Хуцалгуи дуугаи баи Чи юм хиихгуи 30жил хулгаиллаа юм хиих гэснииг нь оролдоод баи хошног минь
2019-12-28
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-05
zochin:
OXU siriig zoosnii nuheer hardaggui gants uls gej todorhoilson ni taalagdav
2016-04-04
zolo:
negend ni mungu,chamd biznes saihan sanaanuud bn ter ni heregjih zah zeel bolomj ni bga yed yu boloh ni oilgomjtoi shu de muulya gevel ur gene,magtya gevel zeel gedeg uuniig uls turjuulj bgaag oilgo humuuse
2016-04-04
zolo:
mongol ulsaa iim hundreld tulhsen uls turjsun ganbatar uyanga,battulga, mun MAn gol byryydnuudig dahin uls turd oruulohgui baitsgaya humuuse
2016-04-04
Зочин:
ZA AN ZUNDUU YUM HIIJ BGA NI UNEN SOHORCHOOGUI L BOL NUDEN DEER CHIN IL BAIGAA. EDIIN ZASGIIN UNALT BOL HAA SAIGUI L BNA. HURUNGU ORUULALT HEREGGUI GEED TENEGTTEED BGA HUMUUS MUNGUGUI, TURSHALAGGUI ,TEKHNIKGUI MONGOL HUGJLUU YU? SINGAPOUR 3 SAYA HUNTEI GEHDEE AHIAD 3 SAYA GADAADIINHANTAI NIILEED 6 SAYA. OLON YADUU ORNOOR HUREELEGDSEN . TEGLEE GEED HYANALTAA TAVIAD GADAADIINKHNIIG DEED ZERGEER ASHIGLAJ BNA.
2016-04-04
TAVAN TOLGOIG UIH ZOGSOOGOOGUI Z.EKHBOLD ZOGSOOSON:
BUDLYAAD BAINA UU, BULTREED BAINA UU??
2016-04-04
зочин:
АН бол эдийн засгийн алуурчин нам, энэ нам л лав монголын ард түмний төлөө ажиллаагүй шүү
2016-04-04
jir irgen:
Gadaadoin hurungu oruulagchdiig huuj yavuulsan ch geh shig. 1-rt hen huusun yum? 2-rt huuhuur garaad yavchih u? 3-rt huusun bsan ch gesen bid hurungu oruulagchdiig huusun geed l tednii umnu yariad bh yostoi yu? 4-rt uuchlalt guigaad bna gej oilgoj boloh u? 5-rt iim archaagui yum yarij bj daraa ny ulsiin erh ashgiig hamgaalj yarij chadah u? Ingeed bodohoor bid archaagui amitasiig songojee. Dahij buu songo!!!!
2016-04-04
irgen:
EDIIN ZASGIIG UNGAASAN HUMUUST SHALTAG MUNDAHGUI EE
2016-04-04
Зочин:
jenko battulga
2016-04-04
Зочин:
nom sain unshdag hun medne
2016-04-04
zochin:
An-garaad amidral dahiad l ungaalaa ard tvmenrvvgee chiglesen um daanch hiisengui zailtsgaadaa
2016-04-04
Зочин:
ondor huugeer zeelee tolj chadahguig ashiglaj mongo huuldeg
2016-04-04
Зочин:
bank ondor huugeer zeel ogdog n kapitalist niigmiin aldaatai tal jishee n kapital bank
2016-04-04
Зочин:
arga yadsan ued zeel avah n or bish gesen ug gej uu
2016-04-04