Батлан хамгаалах яамны барилгад гал гарчээ
2016-04-04

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо байрлах Батлан хамгаалах яамны барилгад өчигдөр орон нутгийн цагаар 20.00 цагийн орчимд гал гарсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. 500 гаруй гал сөнөөгч галыг унтраахаар ажиллаж байна.

 

Барилгын гуравдугаар давхраас гал эхэлж гарчээ. Таван давхар уг барилгын дээвэр нь шатаж эхэлсэн аж. Гал гарах үед барилгад 40 орчим хүн ажиллаж байсан гэнэ. Аврагчид шуурхай ажиллаж 17 хүнийг барилгаас гаргасан байна. Аврах ажиллагаа үргэлжилж буйг Москва хотын аврах албанаас мэдээлжээ.

 

Эх сурвалжууд цахилгааны богино холбоо үүссэнээс болж барилгад гал гарсан гэсэн байна. Иргэд барилгад гарсан галыг санаатайгаар тавьсан хэмээж байгаа ч аврах алба “Уг мэдээллийг батлах баримт олдоогүй байна. Бид бүх мэдээллийг шалгаж үзэх болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин