УИХ-ын дарга эмэгтэйчүүдийн чуулганд оролцлоо
2016-04-04

 
Энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, үүний дотор алс хязгаарын сумдаас хол замыг туулан ирж уригдан оролцож байгаа орон нутгийн манлайлагч эмэгтэйчүүд, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөгч нарт энэ өдрийн мэнд хүргэе. 

 

Өнөөдөр ийм олон эмэгтэй удирдагчид нэг дор хуран цугларсан энэ чухал арга хэмжээг нээж байгаадаа баяртай байна. Миний мэдэхээр Монгол Улсын нийт 330 сумыг хамруулсан, тэр тусмаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг оролцуулсан ийм үндэсний хэмжээний арга хэмжээ урьд өмнө нь болж байгаагүй. Түүнчлэн “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” гэсэн цаг үеэ олсон,  чухал сэдвийг хөндөн ярилцах гэж байна. Энэ жил сонгуулийн жил, бүх шатны сонгууль явагдаж дуусна. Иймд уг чуулганыг санаачлан зохион байгуулсан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлж байна.    

 

Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийг ойг өнгөрсөн онд бид тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ хугацаанд бид ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хангалттай туршлага, сургамж хуримтлуулсан байна. Хамгийн чухал нь ардчилсан хөгжлийн замыг Монголын ард түмэн бүрэн, эргэлт буцалтгүй сонгон авсан нь ардчиллын том амжилт юм. Ардчиллыг ийнхүү эргэлт буцалтгүй болгоход өрх гэр бүлийн үнэт зүйлийг бий болгож, хадгалан, уламжлуулагч эмэгтэйчүүдийн нөлөө, оролцоо асар их үүрэгтэй байсан.
 
Эмэгтэйчүүд өнөөдөр нийгмийн бүхий л салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж, төрийн албан хаагчдын 60 гаруй хувь, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг хэрнээ шийдвэр гаргах түвшин буюу Улсын Их Хурал, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй байдаг. 
 
 
Монгол Улсын Их Хурал энэ асуудлыг шийдвэрлэх талаар шат дараалсан арга хэмжээ авч байгаагийн нэг нь Улсын Их Хурлаар 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хуралд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 хувь болгож чадлаа. Миний хувьд Улсын Их Хурал дахь 11 эмэгтэй гишүүнтэй хамтран ажилласнаар, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгохын төлөө амлалт өгөөд, түүнийгээ биелүүлсэн байна. 
2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтод жендэрийн тэгш байдлыг хангах зорилт дахин тэргүүлэх зорилтын нэг болж байгаа нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах бүхий л түвшинд үргэлжлүүлэн, тогтвортой дэмжих ёстойг бидэнд сануулж байна. Учир нь нэр дэвшигчийн квот гэдэг бол Улсын Их Хуралд сонгогдох баталгаа болж чадахгүй. Иймд сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийг тодруулах, тэднийг сургаж бэлтгэх, олон нийтэд таниулах, намын удирдлагын байгууллага, сонгуульд нэр дэвшүүлэх журмыг эмэгтэйчүүдэд ээлтэй шударга, ил тод болгох гэх мэт олон зүйл хийхийг улс төрийн намуудаас шаардаж буй. 
 
 
Хэдийгээр нутгийн өөрөө удирдах байгууллага нь Улсын Их Хурлын харьяа байгууллага биш, бие даасан статус бүхий байгууллага ч аль аль нь иргэдээс сонгогдож байгуулагддаг төлөөллийн байгууллага, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих үүрэгтэй байгууллага гэдэг утгаар Улсын Их Хуралд ИТХ-тай хуваалцах арвин туршлага бий. Энэ зорилгоор бид Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдийн суурь сургалтанд 7000 гаруй, Эмэгтэйчүүдийн манлайллын сургалтад 1900 гаруй төлөөлөгчийг хамруулан сургасан нь хурлуудыг идэвхжүүлэхэд чухал үр нөлөө үзүүллээ. Мөн сонгогдсон төлөөлөгчид иргэдтэйгээ харилцахад мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэхэд Улсын Их Хурлын Тамгын газар чухал хувь нэмэр оруулсан, ИТХ-уудын нэгдсэн портал цахим хуудсыг иргэд маш идэвхтэй ашигладаг болсон нь сайшаалтай юм.  
 
 
Сонгуулийн тухай хуульд Орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг пропорциональ элементийг хэрэглэхээ больсон, төрийн үйлчилгээний ажилтнууд эрхэлсэн ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр бүх шатны сонгуульд нэр дэвших эрхийг нээсэн заалтуудыг оруулсан. Ингэснээр боловсролын салбарын нийт ажиллагсдын 75.8 хувь, эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын 81.4 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд улс төрийн сонгуульд нэр дэвших үүд нээгдэж байна. Энэ нь анхан шатны нэгжид эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлнэ гэж үзэж, хуульчилсантай холбоотой. Харин дунд шат буюу нийслэл, аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ асуудал нэгэнт хуулиар шийдэгдэх боломжгүй болсон тул Ардчилсан намын хувьд Улсын Их Хурлын сонгуультай зэрэг явагдах 2016 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нам дотроо 25 хувиар тогтоох боломжтой хэмээн үзэж байгаа. Бусад нам ч энэ жишгийг баримталвал сайн жишиг болно. Эцэст нь, Улсын Их Хурлын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид аль аль нь сонгогчиддоо ажлаа тайлагнаж дүнгээ тавиулах хариуцлагатай үе ирээд байна. Та бүхнийг улс орноо удирдах үйл ажиллагаанд цаашид улам бүр идэвхтэй оролцож, нийгмээ шинэчилж, өөрчлөлхөд илүү их амжилт олно хэмээн найдаж байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. 
 
        Анхаарал тавьсанд баярлалаа.
Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная
2016-04-04