Сири дэх Оросын сүүдэр
2016-04-04

Сири дэх Оросын цэргийн ажиллагаа эрчимжиж эхэлжээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

 

Сирийн арми анх удаагаа олон улсын дэмжлэггүйгээр хэт даврагчдад алдаад байсан мянган жилийн түүхтэй Пальмира хотыг чөлөөлсөн билээ. НҮБ-ын Соёлын өвд бүртгэлтэй уг хотод түүхийн гэрч болсон 500 гаруй сүм, барилга, хад, музей, хөшөө зэрэг бий. Хэт даврагчид өнгөрсөн оны тавдугаар сард уг хотыг эзэлсэн бөгөөд энэ богинохон хугацаанд хотыг танигдахын аргагүй болтол өөрчилжээ. Эдгээр түүхийн дурсгалт байгууламжийг сэргээн засварлахад дэлхийн 27 орны архелогичид хамтрахаар болсон байна. Харин архелогичид Сирийн Засгийн газраас хэт даврагчид амь насанд нь заналхийлэхгүй гэх баталгааг хүссэн ч одоогоор тэд хүссэн хариугаа авч чадаагүй сууна.

 

“Пальмира хотыг чөлөөлсөн нь дэлхийн түүхийг авч үлдлээ гэсэн үг” хэмээн НҮБ мэдээлсэн. Хэдий хотыг хэт даврагчдаас чөлөөсөн гэх баяртай мэдээг армийнхан олон улсад түгээж байх хойгуур хэвлэлийнхэн “Сири олон улсын тусламжгүй хотыг чөлөөлсөн үү” гэх асуултыг иргэдийн дунд тавьж, талцуулж байна. Тэгвэл Орос уг цэргийн ажиллагааг ахалж, Сирийн армийнхныг зэвсгээр хангасан гэх мэдээллийг Пентагон өглөө.

 

Орос ч уг мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд “Армийнхан хотыг чөлөөлөхөөс 48 цагийн өмнөөс Оросын сөнөөгчид хэт даврагчдын байршилд цохилт өгсөн. Мөн бидний таамагласнаар армийнхан хотыг чөлөөлж чадахгүй бол бид дайрахаар төлөвлөж байсан” гэж мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сарын 19-нд Сирид алба хааж буй цэргээ эргүүлэн татаж, “Сири хямралаа өөрсдийн хүчээр зогсоох хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн билээ. “Оросууд Сирийг чөлөөлсөн нь үнэн. Гэхдээ Сирийг оросын цэргүүд чөлөөлсөн ч техник төхөөрөмж, хүнд даацын зэр зэвсэг болон буцан ирж байна” хэмээн АНУ-ын тагнуулчид мэдээлсэн байна.

 

АНУ-ын Засгийн газар “Өнгөрөгч долоо хоногт Орос 20 ширхэг нисгэгчгүй онгоцоо илгээсэн” гэж мэдэгджээ. Барууны хэвлэлүүд “Оросууд зэр зэвсэг, дайчдаа Сири рүү илгээхээс илүүтэй техник технологийн инженер, зэр зэвсгийн мэргэжилтэн болон байлдааны ажиллагаа хариуцсан командлагчдаа илгээж байна” гэж дамжуулах болов.

 

Пальмира хотыг чөлөөлсөний дараа

 

Эдгээр үлгэр домог мэт яриануудад Орос албан ёсны тайлбар хийгээгүй байна. “Пентагоны өгсөн баттай мэдээлэл бол Оросын хуягтууд Пальмира хотноо нэвтэрч эхэлсэн” хэмээн “AFP” агентлаг өгүүлэв. “Сири Оросын сүүдэр дороос гарахад хамгийн багадаа таван жил шаардлагатай” гэж Пентагоны тэргүүн мэдээлж, Оросын нөлөөг багасгахыг уриалжээ.

 

Оросын цэргийн ажиллагаа эргэн эрчимжиж эхэлсэнтэй холбоотойгоор Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад нуувчаасаа гарч, хэвлэлд ярилцлага өгөх нь элбэгшсэн. Тэрбээр энэ амралтын өдөр өгсөн ярилцлагынхаа үеэр Оросыг өмгөөлсөн мэдэгдэл хийв. Ассад “Сирийн Засгийн газар ганцхан Оросын цэргийн ажиллагааг дэмжин ажиллах болно. Оросууд Пальмира хотыг чөлөөлөхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Тэд Сирийн тусгаар тогтнол, дэлхийн дурсгалыг хамгаалахын тулд тэмцэж байна. Энэ тулаан 100 жилийн дараа түүхэнд мөнхрөх болно” гэсэн байна. Ерөнхийлөгч Оросын дэмжлэгтэйгээр Сирийг чөлөөлөхийг тэмцэж буй шалтгаанаа “Сирийг зоосны нүдээр хардаггүй ганц улс” гэжээ.

 

Сирийн армийнхан Мосул зэрэг томоохон хотууд руу дайрахаар төлөвлөж байна. Оросын зэр зэвсгээр тоноглогдсон Сирийн армийнхан хэзээ дараагийн бай руугаа дайрах нь тодорхойгүй хэмээн хэвлэлүүд онцлов. АНУ гэлтгүй барууны орнууд Оросын идэвхийг буруулж, Сири дэх нөлөөг нь багасгахаар тэмцэж байна. Путин “Сирийг бүрэн чөлөөлөх хүртлээ тус улсад алба хааж буй цэрэг эрсээ эргүүлэн татах сонирхол алга. Ажлаа дуусгах хэрэгтэй” гэв.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын цэргийн ажиллагаа олон улсын гэрээг зөрчиж байна. Хэрвээ Орос, АНУ-ын байгуулсан олон улсын эвсэлд багтвал энэхүү үл ойлголцол үгүй болно” гэсэн байна. Удирдагчид хэлэлцсэний эцэст гал зогсоох хэлэлцээр байгуулсан. Энэ талаар Обама “Гал зогсох дэглэм хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Хууль бус үйлдлийг бүртгэн авч, хариуцлага тооцох болно” гэжээ.

 

Ассад хэний ч дэмжлэгийг авч Сирийг хэт даврагчдаас чөлөөлж болно. Гэхдээ эх орноо орхин харийн нутагт цагаачилж буй сиричүүд дахин нутаг буцах эсэх нь тодорхойгүй. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн алан хядах ажиллагаанаас болж барууны орнууд сирийн иргэдэд орогнол олгохоос татгалзаж, албадан нутаг буцааж эхэлсэн. Дайны улмаас 470 мянган иргэн амиа алдаж, таван сая хүн улсаа орхижээ.

 

Ассад өнгөрөгч долоо хоногт дайны хохирлыг “200 тэрбум ам.доллар” гэсэн юм.  Путин харин зургаан сар үргэлжилсэн цэргийн ажиллагааны зардлаа 33 тэрбум рубль гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Төр:
Дэлгэрцэцэг ээ! Тогтсон хэллэг, нэр томъёо, утга, агуулга, өгүүлбэрийн бүтцийн маш их алдаа байна. Ядаж хүнээо хянуул аа, бантан хутгахаа болио!
2019-07-24
Tednii tusaar bid tusgaar uldsen bid daanch....
2019-06-01
Үнэн:
Ийм юм бичиж байгаа энэ дэлгэрцэцэг гэдэг тэнэг хүүхний толгойг аваад тэр америк руу нь явуулах хэрэгтэй
2016-04-05
Зочин:
Орос дэлхийд энхтайвныг сахин хамгаалагч бурханы гар. Харин АНУ өнцөг булан бүрт дайн дэгдээгч сатаны сүүдэр
2016-04-05
Зочин:
Ямар хувь заяанд төрсөн хүмүүс юм бол доо энэ оросууд. Хаана ядарсан зүдэрсэн эх орноо, элгэн саднаа хамгаалж чадахгүй болсон газар очиж тусалж байх юм даа. 1921,1945 онуудын дайнд эрх чөлөө тусгаар тогтнолоо олж авахад ОРОСУУД л бидэнд гараа сунгасан шүү.. Мартаж үл болно.
2016-04-05
Tednii tusaar bid tusgaar uldsen bid daanch....
Зочин:
ta nar yun surjignuur yum. neg ih baruun zuun gej huvaaj ireed l, hudlaa delgetsiin baatar bololgui garch gudamjaa tseverle. tegvel gadna dotno gehgui eh orniihoo toloo hiij bgaa uildel chine bishuu. Hunii bichsen toimiig orchuulj bichsen bn tiim l surhii yum bol oorsdoo olj unshij bgaach hiisen buhniig ooldog archaagui zangaassaa sal. Neg l ih chaddag humuus yas yuman deeree yu ch chadahgui baij, omhii amlaad nusnuud
2016-04-05
Зочин:
Baruunii ugaadas doloogchid tsuungui bgaa, eagle tv-giin gan hen bilee bas 1 uuriin tolgoigui nuhur bna,,
2016-04-04
Zzz:
Delgerzezeg Pentagonii bish orosiin ynen, jinhen medee tavj baival yasan um be?? Uguisgeegui ch geh shig, Oros palmira choloohod agaaraas tusalsan gej medeegeer bainga garch baigaa shdee, Bitgii Amerikiin medeegeer ard tymnii tolgoi ergyyleed bai.
2016-04-04
Зочин:
ЭХ ОРОН ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ ЭРГҮҮЛЭН ОЛГОЖ БАЙНА ЮЖН СҮҮДЭР ГЭЖ
2016-04-04
jamts:
Сүүдэр биш харин нар тусгалаа гэвэл чиний энэ мэдээг хүмүүс ойлгох байсан биш үү.
2016-04-04