Сайд Д.Дорлигжав МАН-ын нэр дэвшигчдийг шоронд хийх амлалт өгсөн үү?
2016-04-04

2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн  “Сод Монгол” компанийн захирал Ц.Анандбазарын “Ганц худаг”-аас бичсэн захидал нь  эрх баригчид болон зальт этгээдүүд төрийн эрхийг хууль бусаар авдаг явдлыг илчилсэн гэдгээрээ өнөөдөр  ч гэсэн үнэ цэнэтэй хэвээр байна. 

 

Тэрбээр захидалдаа:  “УИХ-ын сонгуульд шударга өрсөлдвөл ялагдана гэдгээ мэдсэн айдас хүйдэст  Ардчилсан Нам, эрх мэдлийн төлөө хэнийг ч золиослож чадах нам нэгт Ж.Батсуурь, нутаг нэгт  Я.Батсуурь нар зохион байгуулж намайг хилс хэрэгт гүтгэлээ” хэмээн өгүүлсэн байдаг.

 

Ц.Анандбазарыг  УИХ-ын сонгуульд Дорноговь аймгаас нэр дэвших  мандатаа авсан өдөр найман жилийн өмнө шалгаад хэрэгсэхгүй  болсон асуудлаар нь АТГ-аас баривчилсан байдаг. УИХ-ын сонгууль дуусангуут “Таныг буруугүй гэдгийг шалгаж тогтоолоо” гээд суллажээ. Мөн 2008 онд УИХ-ын сонгуулийн өмнөхөн  Д.Туяагийн талаар цуу үг тараан нэрийг нь татуулсан байдаг юм.  Ийм түүхэн “уламжлалтай”, нам нэгт, нутаг нэгт нөхрөө тэвэрч байгаад “хутгалдаг” эртний заншилтай Дорноговь аймагт улс төр хэрхэн өрнөж байна бэ.

 

 

Хоёр хоногийн өмнө  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хуульзүйн яамны сайд Д.Дорлигжав, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа тэргүүтэй албан тушаалтнууд Дорноговь аймагт шуугин очсон байна.  Сайд дарга нар усны шувуу  адил буцахад Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг  тойрон хүрээлэгч нараа цуглуулан уулзалтын үр дүнгийн талаар ярилцжээ. Засаг дарга  П.Ганхуяг “Ирэх сонгуулиас өмнө нэр дэвших магадлалтай Б.Дэлгэрсайханг цааш нь хийхээр Дорлигжав сайдтай яриад тохирчихлоо. Нэгэнт асуудал шийдэгдсэн учраас түүнээс айх явдалгүй сонгуульдаа орьё”  гэж уриалсан сураг байна.

 

Энэ бол зүгээр ч нэг сул үг  биш. Дорноговь аймгийн авто тээврийн төвийн дарга Гантулгын Чинбатын  ярьсан яриа юм. Говь шигээ халуун сэтгэлтэй ард түмний төлөөлөл нэг нэгнийхээ араас “хутгалдаг”, нэгнээ сонгууль дуустал  гүтгэн шоронд хийлгэдэг арга барилаар сонгогддог гэж үү. Ийм уламжлал, улс төрийн бохир технологи говь нутагт үргэлжилсэн хэвээр байх  гэж үү. ЯахавАвто тээврийн төвийн дарга Г.Чинбат Хуульзүйн сайд Д.Дорлигжавын нэрээр барин онгирсон байж болно.

 

Үнэхээр Д.Дорлигжав сайд “Сонгуулиас өмнө Б.Дэлгэрсайханыг чинь шоронд хийгээд өгье” гэж Засаг дарга П.Ганхуягт амласан нь үнэн бол яах бэ. Талд тавьсан түймэр шиг “Сонгуулиас өмнө Б.Дэлгэрсайханг шоронд хийх нь” гэсэн яриа говь нутгийн улаан шороотой цуг хийсэж байна. Нөгөөтэйгүүр тойрогтоо нэр хүнд бүхий сөрөг хүчний горилогчдыг сонгуулиас өмнө хууль хяналтын байгууллагууд “агнаад” эхэлбэл яах бэ. Тиймээс Догшин хутагт Данзанравжаагийн  “Сэрэмжид хором үгүй” гэсэн үгийг сануулахад ийм байна.

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын II багийн иргэн Товуудорж

Эх сурвалж: www.time.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэнд иргэд зовж байхад энд П.Ганхуяг жаргаж явна
2016-05-04
Зочин:
эмт хүн гэгэлзэнэ гэгчээр хэлэлцүүлгээр үнэн мүнээ дуудуулаад гэнэт баахан захиалгат нэвтрүүлэг, ярилцлага өгөөд уналаа.
2016-05-04
Зочин:
итмсотмит
2016-04-12
Зочин:
гэмт хүн гэгэлзэнэ гэгчээр хэлэлцүүлгээр үнэн мүнээ дуудуулаад гэнэт баахан захиалгат нэвтрүүлэг, ярилцлага өгөөд уналаа. Ард түмэн итгэхээсээ өнгөрсөн л дөө.
2016-04-11
Зочин:
Pantiin Ganhuyagiin hamaatan bas orlogch Galbadrahyn Emeg eej Altanxyar ni Svxbaatar aimginx. xarin Galbadrahin øbøg aab bolox tsewer hyatad tsusny Jan obogt Jan-min-jy bol tseber xyatad xvn. Dornodyn Ih delguuriin umnuh shavar tagzaar duursen horoolold suurishij nogoo tarij tarij barilgyn ajil neg nasyg unguruusun boloi.
2016-04-08
Зочин:
ЭНЭ ГАНХУЯГ ГУАЙ ЭНД ТЭНД ОЧИЖ ХУДЛАА ЮМ ЗОХИОЖ, ХОЛИОН БАНТАН ХУТГАХДАА АЯГҮЙ САЙН ЮМ АА . ТЭР ИИГЛЭ ТВ-ИЙН НЭРИЙГ БАРИАД ХУДЛАА БААХАН СЭНСАЦИ ҮҮСГЭЭЛД Л ИНЭЭДТЭЙ ЮМ АА ӨӨРӨӨ САНААЧИЛЧИХААД ОДОО ХУДЛАА ИРГЭДЭЭР ӨРӨВДУУЛЭХ ГЭСЭН БАШИР АРГА
2016-04-08
Зочин:
ДУТУУ ДУЛИМАГ НӨХДҮҮД АЙМАГ ОРОН НУТГААС МИНЬ ХУРДАН ЯВААСАЙ ХОЛДООЁОЙ. УМ МААНИ БАДМИ ХУМ
2016-04-08
Зочин:
гах гах хөгжсөн юм хаана байгаа юм бэ. Өөрсдийгөө л хөгжүүлсэн байх. Хөгжүүлэх хөгжүүлэхдээ ХЭН ХҮНИЙГ АРААС НЬ ХУТГА ХЭРХЭН ХУТГАЛАХААРАА ХӨГЖСӨН БАЙНА ДАА
2016-04-08
Зочин:
Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт нь ардчилсан нийгэмтэй хөгжингүй ШИНЭ ДОРНОГОВЬ-ийг цогцлоон хөгжүүлнээ хэмээсэн нь харин эсэргээрээ ардчилсан намын нөхдүүдийг хөгжүүлж өнгө оруулчих вуу даа түмэн минь
2016-04-08
Зочин:
Дорноговь аймгийн Ардчилсан намаас хоёр сонгууль дамжсан, тодруулбал 2008-2012 онуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хөгжлөөрөө үсрэнгүй, хөгжингүй ШИНЭ ДОРНОГОВЬ-ийг бүтээнэ, хийнэ, болгоно гэсэн том амлалтын хэрэгжилт хаана байна вэ??? Хоёрын хоёр сонгууль дамжсан хөтөлбөрийн хэрэгжилтийг хаанаас хайх вэ???
2016-04-08
Зочин:
tiimee neeree umnuus n bogs ulaij bn. tsoohon hdhen mongolchuud mini bitgii negniigee doosh deesh n gd bai l daa
2016-04-08
Зочин:
Өмнөөс нь нүүр улайх юм. Нутгын нэр битгий баастаад байл даа. Ямар хэцүү юм бэ, Гадаадад байгаа бид хэдэн монголчууд цахимаар л мэдээлэл авах юм дандаа сөрөг мэдээлэл байх юм
2016-04-08
Зочин:
Ийм аргаар ардыг хуурч мэхлэн байж сонгуульд орж яаана бэ ичиж амьдраач
2016-04-08
Зочин:
дурак гарууд
2016-04-08
Зочин:
бөб
2016-04-08
Зочин:
ийм л хүмүүс Монголын төрд байна шүү дээ
2016-04-08
од:
Үнэн юм уу?? итгэхгүй лбайна.худлаа юм бол хүний нэр гутаасанГ.Чинбатыг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэ
2016-04-07
Зочин:
өөө хөөрхий
2016-04-07
Зочин:
өөө
2016-04-07
Зочин:
bbb
2016-04-07
П.ГАНXУЯГТ зориулсан Tодорxой xэдxэн үг. copy:
Энэ утга учраа алдсан дайралт гүтгэлгүүд чинь xэрээс xэтэрлээ. Аливаад xэмжээ xязгаар xэрэгтэй. Өт ч xатгаxад xөдөлдөг. Энэ бүxнийг xийгээд элдэвээр доромжилж баалж байгаа нөxдүүд минээ удаxгүй та нарын бүx бузар булxайг баримт нотолгоо, зураг xөрөг, дүрс бичлэгтэй нь дэлгэн тавиx болно. Та нарын энэ 8 жилд аймгийг яаж удирдаж яаж мөнгө идэж, яаж газар зарж, яаж мөнгө угааж бас яаж заваартаж, яаж тендер будлиантуулж, яаж манай аймгийнxныг доромжилж явсныг чинь дэлгэнэ. ГАНХУЯГ, ГАЛБАДРАХ тэргүүтэнгүүд минь. Та нар шүүx цагдаа дээр очсон болгоноо аргалдаг байсан бол энэ удаа үнэxээр чадаxгүй. Таныг xүүxдийнxээ болон бусдын нэр дээр өчнөөн төчнөөн байр xэдэн зуун саяыг бэлэн төлж xудалдан авч, xарин энэ жирийн иргэдийн мөрөөдөөд ч олж авч чадаxгүй иx мөнгийг яаж аймгаас завшдгийг чинь, энэ бузар xэрэгтээ үр xүүxдээ ч бодолгүй тэднийгээ яаж татан оруулдгийг чинь гаргаж ирнэ. Зүгээр л жааxан xүлээж бай. Бид илүү иxийг дэлгэнэ. Бүx зүйлс баримттайгаа бүx зүйлс нотолгоотой байx болно. Та на
2016-04-07
Зочин:
Монголд ийм хүн төрийн алба хашиж байна гэдэг үнэхээр эмэгнэл
2016-04-07
Зочин:
Ажилгүй болно гэж айсан дарга цэрэг их байна,Төрийн албаны нөхдүүд нэр нүүрээ нуугаад үхэн хатан л юм болох юм даа,,,Кккк тушаал авсан баатрууд
2016-04-07
Зочин:
П.ГАНXУЯГТ зориулсан Tодорxой xэдxэн үг. Энэ утга учраа алдсан дайралт гүтгэлгүүд чинь xэрээс xэтэрлээ. Аливаад xэмжээ xязгаар xэрэгтэй. Өт ч xатгаxад xөдөлдөг. Энэ бүxнийг xийгээд элдэвээр доромжилж баалж байгаа нөxдүүд минээ удаxгүй та нарын бүx бузар булxайг баримт нотолгоо, зураг xөрөг, дүрс бичлэгтэй нь дэлгэн тавиx болно. Та нарын энэ 8 жилд аймгийг яаж удирдаж яаж мөнгө идэж, яаж газар зарж, яаж мөнгө угааж бас яаж заваартаж, яаж тендер будлиантуулж, яаж манай аймгийнxныг доромжилж явсныг чинь дэлгэнэ. ГАНХУЯГ, ГАЛБАДРАХ тэргүүтэнгүүд минь. Та нар шүүx цагдаа дээр очсон болгоноо аргалдаг байсан бол энэ удаа үнэxээр чадаxгүй. Таныг xүүxдийнxээ болон бусдын нэр дээр өчнөөн төчнөөн байр xэдэн зуун саяыг бэлэн төлж xудалдан авч, xарин энэ жирийн иргэдийн мөрөөдөөд ч олж авч чадаxгүй иx мөнгийг яаж аймгаас завшдгийг чинь, энэ бузар xэрэгтээ үр xүүxдээ ч бодолгүй тэднийгээ яаж татан оруулдгийг чинь гаргаж ирнэ. Зүгээр л жааxан xүлээж бай. Бид илүү иxийг дэлгэнэ. Бүx зүйлс баримттайга
2016-04-07
Зочин:
манай засаг ноёны тухайд их сонин юм ярьцгаах юм билээ!!!! Пантий гуай эмгэнтэйгээ амьдарч байхдаа айлын нялх өлгийтэй охин хүүхэд өргөж аваад сүүлд нь том болсных нь дараа сургууль соёлд оруулалгүй өөрийн 2дахь эхнэрээ болгон авч, тэрнээс нь гарсан хүүхэд нь Одоо засаг дарга ГАНХУЯГИЙГ гэж ярьцгааж байх юм!!!! Өөрсдийн толгой дээрх муу муухай ёс суртахуунгүй байдлаа мэдэж, цэгцэлж байж дараа нь бусдын тухай ярь!!!!ГАНХУЯГ даргын тухай их сонин яриа байх юм!!! Доороо ажилладаг бүсгүйчүүлд бэлгийн дарамт үзүүлдэг л гэнэ!!! Баттай баримт байгаа учраас бичлээ!!! Цаашид бодож биеэ засаж явна биз!!!!
2016-04-07
Зочин:
П.Ганхуяг тийм ёс бус юм хийх хүн биш дээ! Аймгийн Засаг дарга нар дотор түүнд дүйцэх боловсролтой хүн байхгүй. Дорноговьд их л юм хийлээ шдээ! Хий муулаад яах!...
2016-04-07
Зочин:
ХУРЛЫН ДАРГА ГАНБАА ГЭДЭГ НӨХӨР НЬ НААД НӨХӨРИЙГ ЧИНЬ БАЙНГА ДАРАМТЛААД ДАРАМТАНД ОРЧИХСОН БАЙГАА БАЙХ ХӨӨРХИЙ ХУРДАН ИХ ХУРАЛД СУУХИЙН МӨРӨӨС БАЙГАА БАЙХ
2016-04-07
Зочин:
Сонгуулийн шоу эхэлчихсэн юм уу гАНХУЯГ ГУАЙ
2016-04-07
Эр хүн Бор Морь:
Ардчилалын өлөн ноходууд Араас зуух даа мэрэгшссэн гарууд шүү.
2016-04-07
Зочин:
Сонгогдох тавилангүй ч Засаглах хувьтай эр юм даа Ганхуяг гуай
2016-04-07