Хаврын чуулган нээлтээ хийнэ
2016-04-05

Өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.  Хаврын чуулган нээлтээ хийсний дараагаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах юм. Мөн үдээс хойш  гурван байнгын хороо хуралдах товтой байна.

 

Байнгын хорооны хуралдаанаар “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай”,  Үндэсний аюулгүй байдлын тухай,  Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай зэрэг хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин