Үерийн улмаас 62 хүн амиа алдав
2016-04-05

Пакистаны баруун мужуудад өнгөрсөн бямба гаригт их хэмжээний хур тунадас орж, үер буусан билээ. Үерийн улмаас хагас сая гаруй иргэн орон гэрээсээ дайжсан талаар тус улсын Онцгой байдлын газраас мэдээлэв. Үерийн улмаас амиа алдагсдын тоо 62-т хүрсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Аврагчид мөн сураггүй алга болсон 20 гаруй иргэнийг хайж байна.

 

Кашмир мужийн захирагч үерийн улмаас онц байдал зарлаж, бүх сургууль цэцэрлэгийг хаах тушаал гаргажээ. Тус мужийн хэмжээнд 547 өрх орон гэргүй болж, 14 хүн амиа алдсан байна. Аадар борооны улмаас Пахтунхва, Гилгит-Балтистане мужийн цахилгаан түгээх төв усанд автаж, аюулгүй байдлын үүднээс иргэдийн цахилгааныг хязгаарлажээ.

 

Пакистан өнгөрсөн онд үерийн улмаас 1400 орчим, хэт халалтын улмаас 1200 орчим иргэн амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин