Намууд нь нанчилдсан хаврын улс төр
2016-04-05

Энэ парламент бүрэн эрхийн хугацааныхаа хаврын отгон чуулганыг өнөөдөр нээлээ. Энэ удаагийн чуулган өнгө ширүүхэн явагдах шинжтэй. Чуулганы завсарлагаар сөрөг хүчин МАН эрх баригч хүчнээс Монгол улсын нийт өр хэд болсон талаар ам асууж, МАХН-ын ЭМС-ын сайдад нэр дэвшигчээ Засгийн газарт илгээж, улс төрд дөнгөж шинээр мэндлээд байгаа ХҮН даргаа томилж чадахгүй, дөрвөн ч удаа өөрчиллөө.

 

Цаашлаад “Нүүрс”-ний хэрэгт холбогдсон Л.Гансүхийн яллаж, Х.Баттулгыг туслахыг хорьж, ээлжит бус чуулганд сөрөг хүчин, бие даагчид ирээгүйгээс хуралдуулж чадаагүй, уламжлалт Эдийн засгийн форумын үеэр оймсны хэрэг мандаж, УИХ-ын дарга руу намын нөхөр нь дайрсан бол “гал дээр шар тос” гэгчээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдэгдэл хийж, хуйвалдааны бүлэглэлийн удирдагчийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн цоллов.

 

Ер нь намууд хоорондоо өрсөлдөөнтэй ч, нам дотроо бүр  ч нанчилдаантай, хаврын улс төрийн синдром ид өрнөж байна. Тэр дундаа эрх баригч хүчинд нанчилдаан улам ч ширүүссээр байгаа бололтой.

 

УИХ-ын чуулганы нээлтэд УИХ дахь намын бүлгүүд дүгнэлтээ танилцуулдаг. Ер нь чуулган бүрийн нээлтээр сөрөг хүчин иргэдийн нуруун дээрх ачаа хүндэрч, эдийн засаг сульдан хямарсныг дурдаж, эрх баригчдыг шүүмжилж, зэмлэдэг. Энэ нь ч оргүй асуудал биш л дээ, уг нь. Харин эрх баригч намын бүлэг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлэн бүтээн байгуулалт, үр дүнг дурдаж, хямралын эдийн засгийн үед харин ч өөд нь татаж авч яваагаа дурдан дүгнэдэг. Эдгээрийн аль аль нь хэн бүхэнд танил сценари.

 

Ерөнхийлөгчийн тухайд чуулганы нээлтэд  тааллаараа оролцох дэгтэй. Басхүү үг хэлэх нь ч тааллаараа. Журмын нөхөр, АН-ын экс дарга, экс Ерөнхий сайд Н.Алтанхуягтаа хуйвалдааны бүлэглэлийн удирдагчаараа чичлүүлж, “Битгий давар” хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллээр дамжуулан мэдэгдэл  хүлээж авсан тэрбээр “Миний тухай ярих нь айх зүйл биш” хэмээн жиргэх төдийхнээр хариу тайлбар хийгээд өнгөрөхгүй байлгүй.

 

Тиймээс ч хаврын чуулганы нээлтэд Төрийн тэргүүн оролцож, улс орны нийгэм эдийн засаг өнгөрсөн, одоо, ирээдүйн асуудлыг хөндөж, улс төрийн намууд, тэр дундаа парламентад суудалтай хүчнүүдийн хариуцлага сахилга бат хийгээд эрх баригчдад хандсан үгээ хэлэх магадлалтай. Олон нийт ч Ерөнхийлөгчөөсөө хариу тайлбар харж, хүлээж байгаа. Эсвээс “Удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдагчид маань хэрээс хэтэрч, зохиомол магадгүй, тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл өнөөдөр бүрдчихээд байна. Өнөөдөр Монголын төрд шударга ёсны хямрал нүүрлэсэн. Монголын төр хүчгүйдэж, Монголын төр сульдаж байгаа мэтээр харагдуулснаар цаад талд нь хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжээд байгаа.

 

Сөрөг хүчин МАН чимээгүйхэн шиг гэтээд, баясаад сууж байгааг бүү март. Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэдэг, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөхөн хүн бүхий хонгилыг хууль хяналтын байгууллагад үүсгэсэн.

 

Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших уйваагүй оролдлого хийж байгаад "битгий давар" гэж хэлэх цаг болжээ. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” хэмээсэн экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гашуун ч гэсэн үнэний мөртэй мэдэгдлийг бүхэлд нь чин сэтгэлээ үнэмших нийгмийн олонхийг буруутгах аргагүй.

 

Хаврын урт өдрүүдийн отгон чуулган тун богинохон хугацаатай. Гэсэн хэдий ч улстөрчдийн сэтгэлзүй нэгэнтээ сонгуульд чиглэсэн, хуралдаандаа тогтож суух завгүй, өндөлзөх биз.

 

Ханш нээгдэж, ичигсэд хөдөлж эхлэлээ. Үүнтэй зэрэгцээд сонгуулийн циклийн жилээр өндөлздөг улс төрийн нам, улстөрчид ч дуугаа өндөрсгөн гарч ирэх биз. Олон нийтийг багахан л цочоогоосой билээ.

 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
S Erdene luivarchin:
S Erdene metiin luivarchina hamgaalaad shalgahgui bga AH hezeech uurchilugduhgui AH ene songuuliar hen ch songohgui mongoliin olon tumennteneg bishuu dee 2016 ond AH songvol mongol uls dahin orshin togtnoh gedeg asuudal yariad ch hereggui
2016-04-08
mongol:
Mongolchuudaa udahgui boloh songuulid ene buh namuudaas, ene buh Uls törch nertei luivarchidaas, er , em yalgaagui, erönhiilögch, erönhii said , ih hurliin gishuud geed negiig nich buu songooroi.Edgeer luivarchdiin zag hugzaa ni duussan.Ene buh uls törchdiig,Elbegdorjtoi ni hamt, Ard tumnii shuuheer shuuh estoi. Mongold Mongoliin tölöö unencheer zutgeh, medlegtei, bolovsroltoi, yamarch nugelgui shine nam, shine zaluus , uls törd zutgeh humuus garch ireh estoi.
2016-04-05