Түлэгдсэн үед хэрхэх вэ
2016-04-05

Түлэгдсэн үед авах анхан шатны зөвлөгөөг “www.wikihow.com” мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Хэрвээ та хурууныхаа өндөг эсвэл алгаа халуун зүйл түлсэн бол шууд хүйтэн усанд норгоорой. Гарын арьс их эмзэг байдаг гэдгийг сана.

 

Алхам №2

 

 

Биеийн аль хэсэг болон түлэгдсэнээс хамаарч, хүйтэн ус хүргэх эсэхийг тогтооно. Хэрвээ та бугуй эсвэл тохойгоо түлсэн бол тос түрхэхээсэй өмнө бүлээн устай зөөлөн алчуураар 2-3 минут жин тавиарай.

 

Алхам №3

 

 

Өвдөг орчимдоо түлэгдсэн бол шууд ариутгах бодисоор түлэгдсэн хэсгээ арчиж, ариутгах хэрэгтэй.

 

Алхам №4

 

 

Гар, хуруугаа түлсэн бол шархны тос түрхэхгүйгээр соривны тос сайн түрхээрэй. Гарын арьс эмзэг учир сорив тогтсон бол хамгийн багадаа 3-4 жил толбо бүдгэрэхгүй.

 

Алхам №5

 

 

Тохойгоо түлсэн бол заавал шархны лент наагаарай. Хөдөлгөөн хийх үед тохойны шарх улам үсэрхийлж магадгүй.

 

Алхам №6

 

 

Хэрвээ та халуун усанд хөлөө түлсэн бол хүйтэн бүлээн усанд хөлөө таван минут дүрээрэй. Дараа нь бага зэргийн сода эвсэл давстай усаар хөлөө угаа. Өвдөлт нь намдах болно.

 

Алхам №7

 

 

Хөл, гараа түлсэн үед өмд, цамц өмсөхөөс зайлсхий. Салхины тусламжтай шархаа хатаах хэрэгтэй.

 

Алхам №8

 

 

Шарханд зөвхөн ариутгасан зүйл хэрэглэх хэрэгтэй.

 

Алхам №9

 

 

Түлэгдсэний дараа зуун настаар шархаа арчих хэрэгтэй. Өвдөлтийг хурдан намдаах болно.

 

Алхам №10

 

 

Гар дээрх шархыг зөгийн балаар эмчилж болно. Зөгийн балыг шархан дээрээ түрхээд хагас цагийн дараа бүлээн усаар угаа.

 

Алхам №11

 

 

Цагаан гааг хандалж буцалгаад түлэгдсэн хэсэгтээ шавшиж түрх. Эдгэрэлтийг эрчимжүүлэх болно.

 

Алхам №12

 

 

Түлэгдсэн үедээ нарнаас хамгаалах тос зэргийг түрхэж болохгүй. Шархыг сэдрээдэг байна.

 

Алхам №13

 

 

Түлэгдсэн хэсэгтээ гараараа хүрч болохгүй. Шархалж, яр гарах эрсдэлтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Баярлаа❤
2020-08-06
Зочин:
araichdee iimz zuvulguu bicheed baihdaa yahavdee. mergejliin hunees n asuuj bgaad bichihgui dee. oyunii homsdoltoi yum bichihiin
2016-04-05
сайхан зөвлөгөө байна:
баярлалаа
2016-04-05
зочин:
Хэрвээ та түлэгдэх юм бол хамгийн түрүүн ургамлын тос авааад түлэгдсэн газраа тослоод сайтар үр. Энэ бол хамгтйн сайн арга. Гал тогоонд ажиллахдаа манай эхнэр Мексикүүдээс сурсан гээд. Нэг удаа би халуун юм барьж аваад хоёр алгаа түлээд энэ аргыг хэрэглэж үзсэн цэврүү ч үсэрэхгүй 2-3 цагын дараа зүв зүгээр болсон байсан
2016-04-05
Баярлаа❤
сайхан зөвлөгөө байна:
баярлалаа