Дээрмийн 112 хэрэг бүртгэгджээ
2016-04-05

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав сүүлийн үед үйлдэгдсэн гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

 

2016 оны эхний гурван сарын байдлаар нийслэлд 112 дээрмийн гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 2.3 хувийг эзэлж байна. Нийт гарсан дээрмийн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулбал 32 нэгжээр буюу 22.2 хувиар буурсан байна. Харин илрүүлэлт 56.6 хувь буюу 9.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 


 

Shuud.mn
Сонин хачин