Ерөнхий сайдаа огцрохыг шаарджээ
2016-04-05

Оффшор данстай гэгдээд буй Исландын  Ерөнхий сайд Дэвид Гюннлейгсоныг огцрохыг шаардаж, иргэд нийслэл хотноо эмх замбараагүй байдал үүсгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“ICIJ” байгууллага өчигдөр Панамын “Моссак Фонеска” хуулийн байгууллагаас алдагдсан 11.5 сая материалыг дэлгэсэн юм. Уг баримтад оффшор данстай гэгдэх дэлхийн 70 гаруй орны өндөр албан тушаалтай эрхмүүд багтжээ. Ерөнхий сайд парламентад үг хэлэх үедээ дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм.

 

Ерөнхий сайд татвараас зугтааж, 2007 оны арванхоёрдугаар сард “Моссак Фонеска”-т данс нээсэн аж. Тэрбээр эхнэрийнхээ нэрээр “Винтрис” гэх компанийг худалдан авчээ. Сайд өнгөрсөн оны аравдугаар сард өөрийн эзэмшлийн 50 хувийг тус бүр нь нэг ам.доллароор үнэлэн эхнэртээ худалдсан байна. Ийнхүү сайд хувьцаагаа зарснаар “Винтрис” компани Аннагийнх болжээ. Тэд “Винтрис” компанийн тусламжтай жилд хамгийн багадаа сая ам.долларыг угааж байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
йыөйы:
Тиймээ сугалаатай болгоё. Худлаа коммент бичихээс цаашгүй, сонгуульд оролцдоггүй залуусыг идэвхитэй саналаа өгөхийг уриалж бна. Тэгэхгүй бол бидний хувь заяаг МАН-н хэдэн хөгшид өвгөд шийдэх болно. Энэ удаагийн сонгууль бол АН өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа ирэх 4 жилд улам өргөжүүлэн хийж үр дүнгээ харах хариуцлагатай сонгууль болно. Хэрэв ирэх 4 жилд үр дүн нь харагдахгүй бол АН үүрд улс төрөөс хусагдах болно.
2016-04-05