Хоёр онгоц мөргөлджээ
2016-04-05

Индонезийн нийслэл Жакарта хотын “Halim Perdanakusuma” нисэх буудалд хоёр онгоц мөргөлдсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ослын улмаас нэг онгоцны далавчны хэсэг хугарч, шатжээ.

 

“Trans Nusa” агаарын тээврийн онгоц хөөрөх үедээ осол гаргажээ. Уг онгоцонд 49 хүн зорчиж явсан гэнэ.  Индонезийн Тээврийн яам “Ослын үеэр ямар ч хүн бэртэж, гэмтээгүй. Ослын дараа зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн” гэсэн байна.

 

Өнгөрсөн 2013 оны зургаадугаар сард “Lion Air” компанийн онгоц Бали аралд осолдож, 22 хүн гэмтсэн бол 2014 оны долоодугаар сард  “Air Asia” компанийн онгоц Ява тэнгист осолдож, 162 хүн амиа алдсан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
аба:
Тиймээ сугалаатай болгоё. Худлаа коммент бичихээс цаашгүй, сонгуульд оролцдоггүй залуусыг идэвхитэй саналаа өгөхийг уриалж бна. Тэгэхгүй бол бидний хувь заяаг МАН-н хэдэн хөгшид өвгөд шийдэх болно. Энэ удаагийн сонгууль бол АН өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа ирэх 4 жилд улам өргөжүүлэн хийж үр дүнгээ харах хариуцлагатай сонгууль болно. Хэрэв ирэх 4 жилд үр дүн нь харагдахгүй бол АН үүрд улс төрөөс хусагдах болно.
2016-04-05