Жэк Блэк: По бид хоёр зүрх сэтгэлээрээ холбогдсон
2016-04-05

Холливуудын нэрт жүжигчин Жэк Блэк “Us Weekly сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Кунфу панда” киноны Погийн дүрд дуу оруулсан юм.

 

 

-Хүүхдүүдийн шимтэн үздэг “Кунфу панда” хүүхэлдэйн киноны гол дүрийг та амьдруулсан. Анги бүртээ адал явдлаар дүүрэн байдаг энэхүү уран бүтээлийн нэг хэсэг болоход ямар байв?

 

-Гайхалтай байсан. Хүүхэлдэйн киноны тусламжтай хайрыг түгээж болдгийг бид харуулсан. Бүх насныханд зориулсан уран бүтээл гэр бүлийн уур амьсгалыг сайжруулдаг нь тогтоогдсон. Хэдий “Кунфу панда” хүүхдэд зориулсан бүтээл хэдий ч насанд хүргэгчид үзсэн ч уйдахгүй.  Энэхүү бүтээл гайхалтай, сэтгэл татам болсныг би баталж байна.

 

-По хэдий панда ч гэлээ яг л тань шиг харагддаг. Хэрвээ та амьтан байсан бол панда болох байсан байх?

 

-Магадгүй л юм. Бидний биеийн жин төстэйгөөс гадна хоолонд дуртай. Би амттай хоолны төлөө хулгай хийж ч чадна. Наргиа байлаа. Пандаг харахаар их болхи харагддаг. Үзэгчид хүртэл намайг харахаараа болхи мэтээр хардаг.

 

-Таныг элдвээр гоочлох, муулахад дургүйцдэг үү. Та хүртэл үзэгчдийн дунд тантай холбоотой ямархуу марзан ярианууд байгааг сонссон бололтой. Энэ бүхэн дарамт учруулж байна уу?

 

-Үгүй дээ, үгүй. Иймэрхүү элдэв ярианд итгээд өөрийгөө голж сууна гэдэг утгагүй асуудал. Хэдий би зүрх сэтгэлтэй нэгэн ч иймэрхүү балай ярианууд миний зүрхийг шархлуулах байтугай ойртож ч чаддаггүй. Кино урлаг намайг дархлаатай болгосон. Бид яагаад гутардаггүй вэ гэвэл кино урлагийн дархлаанаас болсон гэсэн үг.

 

-По их эгдүүтэй. 2008 онд уг бүтээлийн анхны анги гарч байлаа. Хүүхдүүд тун хөгжилтэй бас бүтэлгүй пандаг хараад үзэн ядах бус хайрлах болсон. Погийн дүрд дуу оруулахад ямар байсан вэ?

 

-Хэдий би зохиолын дагуу дүрдээ орж, үзэгдэл бүр дээр дуу хоолойгоо өөрчилж байсан ч бид зүрх сэтгэлээрээ холбогдож байсан. Пог харах бүртээ өөрийгөө мэдрэх шиг болдог байсан. Бид нэг хүн болохын тулд их хичээсэн. Пандагийн хувцас өмсөөд өөрийгөө хэрхэн хувирч буйгаа харсан. Олон пандатай уулзаж, тэдний сэтгэл хөдлөл зэргийг алсаас ажигласан. Хэдий би пандагийн дүрийг бүтээх бус пандад дуу оруулсан хэдий ч их цаг зарцуулсан. Мэдээж биднийг нэгтгэж буй гол зүйл бол хөгжилтэй байдал.

 

 

-Энэ дүрийн амжилтад хүрсэн гол шалтгаан хөгжилтэй байдал шүү дээ.

 

-Санал нэгдэж байна.

 

-Та тун хөгжилтэй нэгэн. Үргэлж л инээж, элдэв хөдөлгөөн хийж явдаг. Жинхэнэ Блэк хөгжилтэй нэгэн үү эсвэл эрхэмсэг нэгэн үү?

 

-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ би хөгжилтэй байхдаа илүү сэтгэл хангалуун байдаг.

 

-Таны өөрчлөгдсөн байдал уран бүтээл буюу инээдмийн жанрын кинонуудтай холбоотой юу?

 

-Жүжигчид ихэнх цагийг зургийн талбайд эсвэл зохиол дотроо өнгөрүүлдэг. Найруулагчид миний гадаад төрх гэхээсээ миний зан байдлаас болж уран бүтээлдээ тоглуулдаг. Магадгүй л юм, миний зан байдал уран бүтээлийн хүчээр өөрчлөгдсөн байх магадлалтай. Би хүүхэд байхдаа тун муу онигоо ярьдаг байсан. Өөрийгөө хэзээ ч хошин шогийн жүжигчин эсвэл бусдыг инээлгэж чадахгүй байх гэж боддог байсан. Одоо намайг хараач. Өөрчлөгдсөн байгаа биз.

 

-Нэг зүйлийг асуухад хүүхдүүд тань таныг По гэдэгт итгэдэггүй гэсэн. Энэ үнэн үү?

 

-Одоо хүссэн бүх мэдээллээ интернэтээс авч болно. Энэ кинонд тэр тэр жүжигчин тоглоно гээд л бүх л мэдээлэл интернэтээр дүүрэн байна. Гэтэл хүүхдүүд минь аавынхаа ямар кинонд тоглож байгааг нэг их сонирхож үздэггүй гэдэг нь таны асуулттай холбоотой. Погийн гурван анги дэлгэцнээ гарч байна. Кино нээлтээ хийх бүрт би хүүхдүүдээ авч очдог. Хүүхдүүд минь яагаад аав биднийг ийшээ авчирсан юм болоо гэх харцаар хардаг. Зүгээр л алдартай хүмүүс хүртэл бүх киноны нээлтэд гол дүр байдаг гэж боддог тэд.

 

-Та өөрийгөө По гэдгээ хэлж үзсэн үү?

 

-Зөндөө. Даанч тэд надад итгээгүй. “Үгүй ээ ааваа, По чинь панда шүү дээ. Та бол хүн” гэнэ. /инээв/

 

-Хүүхдүүдийн гэнэн зан хүүхдийн уран бүтээл илүү амжилтад хүрдэг байх?

 

-Санал нэгдэж байна.

 

-Үргэлжлүүлэн инээдмийн жанрын уран бүтээлд тоглосоор байх уу?

 

-Найруулагчийн нүдээр би ямар харагдах нь чухал. 

 

-Саяхан зохион байгуулагдсан “Оскар”-ын үеэр таныг зохион байгуулагчид ашигласан. Та мэдсэн үү энэ тухай?

 

-Мэдээгүй.

 

 

-Энэ жилийн наадам арьсны өнгөний үзлийн тухай болж өнгөрсөн. Зохион байгуулагчид жүжигчин Уилл Смитийн тухай өгүүлж байхдаа таны зургийг түүний оронд гаргасан?

 

-Хүмүүст хөгжилтэй байсан бол надад хамаагүй ээ.

 

-Таны зөвшөөрөлгүйгээр зургийг чинь бэлгэвч эсвэл бусад зүйл дээр нийтлэвэл та дээрх хариултыг өгнө гэж үү?

 

-Энэ асуудал дээр нухацтай хандана шүү.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин