Продюссерээ уучлалт гуйхыг шаарджээ
2016-04-05

Дуучин Кейша 2014 оны эхээр өөрийгөө продюссер Лук гэгчид хүчирхийлүүлсэн хэмээн шүүхэд гомдол гаргаж, 250 мянган ам.доллар нэхэмжилсэн билээ. Өнөөдрийг хүртэл шүүх хурал эцэслэгдээгүй үргэлжилж байгаа юм. Шүүх хурлын үеэр дуучин “2014 оны хоёрдугаар сарын 17-нд шинэ цомгийн нээлтийн дараа Лук намайг мансууруулж, Нью Йорк хотноо байрлах буудалд хүчирхийлсэн” гэж мэдэгджээ.

 

Уг асуудлаас болж дуучин хоёр жил уран бүтээл гаргаагүй бөгөөд түүний карьерт сэв суугаад байгаа юм. Тэгвэл дуучин бүсгүй, продюссерээ өөрөөс нь уучлалт гуйвал гомдлоо эргүүлэн татахаа мэдэгджээ.

 

Кейша инстаграмдаа "Би худлаа яриагүй. Хэрвээ худлаа ярьсан бол миний эрх чөлөөг хасч болно” гэж бичжээ. Тэрбээр мөн “Одоо буруугаа хүлээ. Дэндүү удаж байна. Чин сэтгэлийн уучлалт надад хэрэгтэй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин