Гвинет Пэлтроу зөгийнд хатгуулжээ
2016-04-05

Холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу хөгшрөлттэй тэмцэхийн тулд зөгийнд хатгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр нүүрнийхээ хамгийн их үрчлээтэй хэсэг буюу нүдний доод зовхи, уруулын ойр орчим, шанааны хэсэгтээ зөгийгөөр хатгуулсан гэнэ.

 

Нэгэн гоо сайхны мэс заслын эмнэлэг зөгийний тусламжтай арьсыг татаж, чангалах үйлчилгээ явуулдаг аж. Уг эмнэлгээр ихэвчлэн холливуудын алдартнууд үйлчлүүлдэг юм байна.

 

Арьсан дээр зөгийгөөр хатгуулсаны дараа ямар ч сорви үлддэггүй бөгөөд хоёр хоногийн дараа үр дүн нь мэдрэгддэг аж.

 

Жүжигчин бүсгүй фитнесээр эрчимтэй хичээллэж, илүүдэл жинтэйгээ тэмцдэг хэдий ч нэг бус удаа өөхөө соруулж байжээ. 43 настай жүжигчнийг хэд хэдэн газраа мэс хүргүүлсэн хэмээн хэвлэлүүд бичдэг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин