Пхеньяны худалдаанд хориг тавив
2016-04-06

БНХАУ-ын Засгийн газар Хойд Солонгос улстай байгуулсан зарим худалдааны гэрээгээ хүчингүй болгож, тус улсын худалдаанд хориг тавьж буйгаа мэдэгдсэн талаар “Синьхуа” агентлаг дамжууллаа. Тус агентлагийн мэдээлснээр “Бээжин, Пхеньянтай хийх байсан алтны наймаа, нүүрсний импорт, нисэх онгоцны түлшний экспортод хориг тавьсан” гэв.

 

НҮБ-ын шахалтын дагуу Бээжин цөмийн зэвсэг бүтээх болон пуужин хөөргөхөд ашиглах бүх төрлийн түлш Пхеньянд нийлүүлэхээ зогсоосон байна. Хоёр улс өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын өртөгтэй нүүрсний худалдаа хийсэн болохыг БНХАУ-ын Гаалийн газраас мэдээлжээ.

 

Вашингтон хотноо өнгөрөгч долоо хоногт Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан юм. Уг уулзалтад Си Зиньпин оролцсон бөгөөд тэрбээр илтгэл тавих үеэрээ олон улсын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж буй Хойд Солонгосын эсрэг хориг тавихаа мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ккккк чи уурлуулаад үздээ яахнав
2016-04-07
иргэн:
Энэ бандгар жаал шазруун юм аа. Өөрийгөө дэлбэлчих вий дээ.
2016-04-06
zochin:
mongoliin interneteer duuren gomo monhjargal gedeg hunii tuhai bichtsen baihiin ene yag yaadag hun yum be
2016-04-06
Зочин:
жижигхэн бацаан уурандаа хятад руу пуужин харвачихгүй юм байх даа
2016-04-06
Зочин:
ккккк чи уурлуулаад үздээ яахнав
Зочин:
Си дарга АНУ-аас авлига авчдээ.
2016-04-06