“Улаанбаатар марафон 2016” бүртгэл эхэллээ
2016-04-06

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээнийг ирэх зургадугаар сард зохион байгуулах юм. Энэхүү уламжлалт тэмцээнийг угтан энэ жилээс эхлэн оролцогчдыг онлайнаар бүртгэх ажил эхэллээ. “Улаанбаатар Марафон - 2016” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчид http://ub-marathon.ub.gov.mn хаягаар бүртгүүлэх боломжтой боллоо. Бүртгэлийг зургадугаар сарын 3-ны өдөр хаах юм байна.

 

“Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болох юм. Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэнд оролцоно. Сонирхогчдын ангилалын хувьд дөрвөн насны ангиллаар гурван зайд явагдана.

 

Үүнд:

•5000 м 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

•10000 м 18-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

•1.5 км Гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй)

 

1.5 км, 5 км зайд оролцох хүмүүс 2000 төгрөг (зөвхөн энгэрийн дугаар) эсвэл 20000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай) төлбөрийн хураамжаас сонголт хийх боломжтой. 10 км-ээс дээш зайд оролцох хүмүүс 20000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай) төлнө. Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийг авах боломжгүй юм байна.

Shuud.mn
Сонин хачин