Улаанбаатар
Үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгов
2016-4-6

 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/257 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар газрын эрхийн нээлттэй дахин дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон  иргэн  Я.Гэрэл  нь  дуудлага  худалдаанд  дуудсан  үнэ  болох 86 сая 406 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны  нутаг дэвсгэрт Витсамо үйлдвэрийн хойд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 4500 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгов.  

Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг хянан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт  тус тус үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин